Чуулганы танилцуулга

145 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын хуульд заасны дагуу товлосон хугацаандаа өндөрлөх гэж байна. Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллалаа. Нийгэмд шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг сайжруулах, ард түмний засаглах эрхийг хангах, парламентын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Эрхэм гишүүд Та бүхний хэрэгжүүлсэн хаврын чуулганы үйл ажиллагааг дүгнэж, дараах таван асуудалд Та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна. 1.Хууль тогтоох ажилд тооны болон чанарын ахиц дэвшил, өөрчлөлт гарлаа. 2019 оны хаврын ээлжит чуулганы талаарх зарим тоон үзүүлэлтийг дурдъя. Энэ чуулган ажлын 66 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн хуралдаан 24 удаа 112 цаг хуралдан 118 асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан байна. Байнгын хороод 73, дэд хороод 3, түр хороо 9, нийт 86 удаа, 134 цаг хуралдаж, 179 асуудал хэлэлцжээ. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган хааснаас хойш бие даасан 14, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 74, хүчингүй болгох тухай 10 буюу нийт 99 хууль, Улсын Их Хурлын 44 тогтоол баталсан байна. Үүнийг 2018 оны намрын ээлжит чуулгантай харьцуулахад батлан гаргасан хуулийн тоо 50 илүү хувиар нэмэгджээ. Энэ парламентын үйл ажиллагааг 2012-2016 оны өмнөх парламенттай харьцуулахад тоо болон чанарын том дэвшил гарсан нь энэхүү тоон судалгаагаар нотлогдож байна. Байнгын хороодын болон нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрэхгүйн улмаас байсхийгээд тасалддаг, ирцээ бүрдүүлж, хуулиа батлахын тулд бусдын өмнөөс санал өгдөг гэх мэт өмнөх парламентын хариуцлагагүй байдал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд засагдаж чадлаа. Аливаа шинэ зүйлд саад, бэрхшээл тулгардаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлт мөрдөгдөж, гишүүд ирцэд бүртгүүлэх, үг хэлэх, санал өгөхдөө хурууны хээгээ ашиглаж эхлэх үед ирц багасч, хуралдаан тасалдаж, хуулиа баталж чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол байсан. Гэвч эсрэгээрээ ирц ч сайжирч, хариуцлага ч дээшиллээ. Нэгдсэн чуулганы ирц л гэхэд тогтмол 60 хувьтайгаар эхэлдэг боллоо. Энэ бол хууль тогтоох үндсэн үүрэгтээ манай гишүүд хариуцлагатай ханддаг болсны илэрхийлэл, томоохон дэвшил мөн. 2.Ард түмэн, иргэдээ сонсож ажиллахаар парламент, парламентын гишүүд эрмэлзэж ажиллалаа. Гишүүд хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд сонгогчдын оролцоог хангах, газар дээр нь ажиллаж санал бодлыг нь сонсох, асуудлаа нээлттэй, хамтран хэлэлцэж, шийдлийг тодорхойлох буюу ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэх талаар тодорхой алхмууд хийдэг болсон нь энэ чуулганы нэг онцлог байлаа. Улсын Их Хурал дээр холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг нийт 11 удаа, нийтийн сонсгол 2 удаа зохион байгуулсан байна. Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш анх удаа хууль тогтоомжийн төслийн сонсголыг хийлээ. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар хийсэн сонсгол нь хууль боловсруулах ажилд иргэдээ сонссон, бодит үр дүнтэй болсныг онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw