Чуулганы танилцуулга

93 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, эцсийн хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан бөгөөд Түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарын гишүүд ажиллахаар болсон. Мөн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг сонгосон. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Г.Золжаргал Утас: 264903, 99993731 “ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫ ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “Улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.” гэж заасантай холбогдуулан Улсын Их Хурлын 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэглэлд адилтгах тухай” мөн Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан “Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолуудыг тус тус шинэчлэн батлах шаардлага бий болсон тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагч боловсруулсан байна. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11 дэх заалт, 11.2 дахь хэсэгт заасан улс төрийн албан тушаал, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад заасан шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэнг хүснэгтэд зааснаар адилтган үзэж, тэдгээрийн сарын үндсэн цалинг адил байхаар тогтоожээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw