42 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.5.Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага болон Засгийн газар, яам, агентлагт албан бичгээр явуулсан санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн талаарх мэдээг төрийн байгууллагуудаас улирал тутам Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлдэг. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан нийт 186 хариутай албан бичиг явуулснаас 54 албан бичиг буюу 29 хувь нь хариуг тогтоосон хугацаанд ирүүлсэн. Харин 3 албан бичгийн буюу 1.6 хувь нь хариу ирүүлэх хугацаа болоогүй бөгөөд 34 албан бичиг буюу 18.3 хувь нь хугацаа хэтэрч ирүүлсэн, 95 албан бичиг буюу 51.1 хувьд нь хариу ирүүлээгүй байна. Улсын Их Хурлын гишүүдээс явуулсан хугацаатай албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээг Улсын Их Хурлын гишүүд, албан байгууллагаар ангилан гаргаж /www.parliament. mn/ цахим хуудсанд байршуулсан болно. 3.6.Төсвийн хяналт, шинжилгээ 1.Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд төсвийн тусгай шаардлага хангасан эсэх, өмнөх онуудын төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад өөрчлөлт гарсан эсэх талаар зэрэгцүүлсэн судалгаа, дүн шинжилгээ хийж, макро эдийн засгийн 2017-2018 оны гүйцэтгэл, 2019-2021 оны төлөв байдлын талаар судалж, танилцуулга, саналын хамтаар бэлтгэн удирдлагуудаар хянуулж, Төсвийн áайнгын хороонд хүргүүлж, мэдээллээр хангаж ажилласан. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2020 онд 2,074.7 тэрбум төгрөг буюу 5.1 хувь, 2021 онд 1,262.9 тэрбум төгрөг буюу 2.8 хувь, 2022 онд 728.9 тэрбум төгрөг буюу 1.4 хувийн алдагдалтай байхаар тооцоолсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзсэн. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд 1 тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 2020 онд 6,290.5 ам.доллар, 1 тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ 75.5 ам.доллар байхаар төсөөлж, тэнцвэржүүлсэн журмын дагуу тооцоолсон байна. Төсвийн тусгай шаардлагын дагуу тооцооллоор тухайн жилийн нэгдсэн төсвийн зарлагын өсөлт нь 2020 онд 13.9%, 2021 онд 1.0%, 2022 онд 2.3% байхаар байна. 20202022 онд тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 12.0-13.0 хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 18.4-21.0 хувь байна. Иймд нэгдсэн төсвийн зарлагын өсөлт нь тухайн жилийн болон өмнөх 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж өсөлтөөс хэтрэхгүй байгаа нь хуулийн шаардлага хангажээ. Засгийн газрын нэрлэсэн өрийн үлдэгдэл 2020 оны эцэст өнөөгийн үнэ цэнээр 22,089.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 54.3 хувь, 2021 онд 22,910.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 50.0 хувь, 2022 онд 23,869.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 46.2 хувьтай тэнцэх төсөөлөлтэй байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэж үзсэн болно. 2.Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбоотой тоон мэдээллүүдийг цуглуулж шинжилгээ хийж ажилласан. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл нь батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад сайжирсан, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг хангасан байна. 2018 оны гүйцэтгэлээр нэгдсэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw