Чуулганы танилцуулга

111 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга дэмжих талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тодорхой зорилт арга хэмжээнүүдийг тусгалаа. Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгож, үндэсний стандартын тоог нэмэгдүүлж стандарт, хэмжил зүй, мэргэжлийн хяналтын орон нутгийн чадавхыг сайжруулах, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого хэрэгжүүлж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулах, энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж барилгын засвар төслийг үргэлжлүүлэх хүрээнд Батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавьлаа. Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан нийт 11 их наяд 22.1 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 461 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 112 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 1 их наяд 275 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас: 267451, 99904989

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw