Чуулганы танилцуулга

63 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Иргэдийг хүлээн авах байраар нийт 588 иргэнийг биечлэн хүлээн авч уулзаж, санал, хүсэлтийг авснаас Улсын Их Хурлын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдсон болон нийтэд тулгарч буй асуудлын талаар 59 хүн саналаа илэрхийлж, 529 хүний тавьсан хувийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах нартай холбогдож, танилцуулан, зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдлын хариуг нь лавлах, шаардлагатай албан тушаалтантай нь холбогдож хариуг өгүүлэх зэргээр шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүдтэй 1809 хүн, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудтай 182 хүн, нийт 1991 хүн Иргэдийг хүлээн авах байраар дамжуулан цаг авч уулзсан байна. Мөн www.11-11.mn цахим хуудсаар Улсын Их Хурлын гишүүдэд болон Байнгын хороо, Улсын Их Хурал дахь намын бүлэг, Тамгын газарт хандсан 223 санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал ирүүлснийг гишүүдийн туслах, намын бүлгүүдийн ажлын албаар дамжуулан танилцуулсан. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw