Чуулганы танилцуулга

15 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга хороо 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хороо 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. 2.Хяналт, шалгалтын ажлын талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат болон холбогдох албан хаагч нарын хамт 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо /Сонгино, Биокомбинат, Шувуун фабрик/, Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдтэй уулзаж, Туул голын сав газрын бохирдолтой хэсгүүд, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Уг арга хэмжээний хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл”-ийг сонсож, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хорооноос “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 04/01 дүгээр тогтоолыг баталж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн болно. 3.Бусад ажлын талаар Тайлангийн хугацаанд Байнгын хорооноос Улсын Их Хурлын цахим дотоод сүлжээнд хууль 2, санал, дүгнэлт 8, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 4, мэдээ, мэдээлэл 8-ыг оруулсан байна. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 302 хуудас бүхий 11938 хуудас материалыг олшруулан тарааж, архивт нийт 6 боть бүхий 929 хуудас хууль, тогтоолын хувийн хэрэг, Ерөнхий хяналтын сонсголын 1 боть бүхий 283 хуудас тэмдэглэл, “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт Үндэсний хэлэлцүүлгийн 1 боть бүхий 274 хуудас тэмдэглэл, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл 1 боть бүхий 226 хуудас материалыг тус тус архивын нэгж болгон хүлээлгэн өгсөн байна. а.Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг гаргасан. Үүнд: 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулууныг сонгох тухай. б.Тайлангийн хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар дараах тайлан, мэдээллийг сонссон. Үүнд: - 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Мал төллөлт, хаваржилтын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл; - 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Туул голын орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw