Чуулганы танилцуулга

97 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Болд, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Г.Солтан нарыг, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг томилж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас: 265504, 99110308 Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2021-2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал 2019 оны хаврын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, ирэх 3 жилд дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогоо баталлаа. Эдийн засгийн өсөлт: Эдийн засгийн өсөлтийг 2020-2022 онуудад 6 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2020 оноос дуусах шатандаа орж, хөрөнгө оруулалт буурах хэдий ч газрын тосны үйлдвэр, цэвэрлэх байгууламж барих болон барилга угсралтын ажил идэвхжсэнээр эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Инфляци: Инфляцийн түвшин дунд хугацаандаа 8 орчим хувьд байхаар төлөвлөлөө. Татварын багц хуулиар бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг 1 хувийн татварт хамруулснаар зардал бууруулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ба ингэснээр инфляцийн түвшинг зорилтот хэмжээнд байлгах боломж бүрдэнэ. Төсвийн төлөв байдал, түүний төсөөлөл: Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга хариуцлагыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулахад чиглэсэн төсвийн үндсэн үзүүлэлтийг төлөвлөлөө. Төсвийн орлого: 2020-2022 оны төсөөллийг Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, татвар, гаалийн шинэчлэлд тулгуурласан бөгөөд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 онд 11122,6 тэрбум төгрөг, 2021 онд 12070,3 тэрбум төгрөг, 2022 онд 12908,7 тэрбум төгрөгт хүрнэ. Төсвийн зарлага: Дунд хугацаан дахь төсвийн зарлагын бодлогыг тодорхойлохдоо орон нутгийн зарлагын чиг үүргийг оновчтой хуваарилж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хүрээлэн буй орчны чиглэлээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь үзүүлэлтийг сайжруулах, төсвийн хуваарилалтын ил тод бүртгэл тооцооллын системийг нэвтрүүлэх, төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зарлагын шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэхэд чиглэгдэнэ. 2020-2022 онуудад төсвийн нийт зарлага буюу цэвэр зээлийн дүнг 2020 онд 13197,4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32,4 хувь, 2021 онд 13333,2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.1 хувь, 2022 онд 13637,5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 26.4 хувьд хүргэхээр тооцлоо.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw