72 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид чуулганы эхний өдөр Олон Улсын Парламентын Холбооны Ази-Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцов. Хуралдаанд ОУПХ-ны Ерөнхийлөгч хатагтай Габриэла Куевас оролцож үг хэлэхдээ ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх 2 дугаар чуулган 05 сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох тухай дурдаж, амжилт хүссэн. Мөн хуралдаанаар ОУПХ-ны албан тушаалуудад Ази-Номхон далайн бүлгээс нэр дэвшигчдийг сонгох сонгууль болсон. ОУПХ-ны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Нэгдсэн Үндэсний Байгууллагын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар нэр дэвшиж сонгогдов. Монгол Улсаас Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан “Парламент нь энх тайван, аюулгүй байдал, хууль дээдлэх ёсны боловсролыг чанаржуулах талбар болох нь” сэдвийн дор явагдаж, Улсын Их Хурлын дарга Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгагдсан мэдлэгт суурилсан нийгэм, чадвартай Монгол хүнийг бэлтгэх тухай болон бусад боловсролын зорилтуудыг дурдаад, тэдгээрийн хэрэгжилтээс танилцуулав. Хууль дээдлэх ёсыг хангах замаар нийгэмд шударга ёс тогтоох бөгөөд чингэхэд иргэдээ боловсролтой болгох нь ихээхэн чухал болохыг мөн тэмдэглэсэн. Эдгээрийн үр дүнд нийгэм тогтвортой хөгжихийг бас үгэндээ онцолсон. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 140 дүгээр чуулганд оролцох үеэр ОУПХ-ны Ерөнхийлөгч болон Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын төлөөлөгчдийн тэргүүн буюу парламентын дэд дарга нартай уулзаж, хоёр парламентын хамтын ажиллагаа болон улс хоорондын харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцсон. Талууд цаашид парламентын дэргэдэх харилцааны бүлгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарлаа илүү түлхүү хандуулах шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн түүнээс гадна олон талт харилцааг хөгжүүлэх буюу олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, байнгын уулзалтын механизмтай болох замаар харилцааг өргөжүүлэхийн ач холбогдлыг хөндөн ярилцаж, энэ чиглэлээр хоёр талаасаа идэвх чармайлт гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. 2019.04.28-05.05 Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллав. 2019.04.23-29 Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо зохиогдсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны форумд оролцов. 2019.04.24-29 Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ө.Энхтүвшин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийсэн Төрийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw