9 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган 2019 оны 04 дүгээр сарын 05ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг дуустал ажлын 66 өдөр үргэлжилсэн. Чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан нийт 24 удаа, 112 цаг 11 минут, Байнгын хороодын хуралдаан нийт 73 удаа, 118 цаг 45 минут, Дэд хороодын хуралдаан нийт 3 удаа, 2 цаг 40 минут, Түр хороо 9 удаа 11 цаг 33 минут тус тус үргэлжлэн хуралдсан байна. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 279 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 1924 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. Мөн Байнгын хороодын хуралдааны явцын талаар 399 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 1967 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын хуралдааны явцын талаар 4 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 45 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Түр хорооны хуралдааны явцын талаар 26 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 199 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 8 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 46 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 7 хууль, гэрээ, конвенц соёрхон батлах 1 хууль, Улсын Их Хурлын 40 тогтоолыг тус тус баталсан байна. Тайлант хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий нийт 14 ажлын хэсэг ажилласнаас Улсын Их Хурлын даргын захирамжаар 7, Байнгын хорооны тогтоолоор 7 ажлын хэсэг байгуулагдсан байна. Эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 99 гишүүн оролцож ажилласан. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн 67 асуудлаар 14 удаагийн асуулга тавьсан. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд төсвийн тусгай шаардлага хангасан эсэх, өмнөх онуудын төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад өөрчлөлт гарсан эсэх талаар зэрэгцүүлсэн судалгаа, дүн шинжилгээ хийж, макро эдийн засгийн 2017-2018 оны гүйцэтгэл, 2019-2021 оны төлөв байдлын талаар судалж, танилцуулга, саналын хамтаар бэлтгэн Төсвийн áайнгын хороонд хүргүүлëýý. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулж байгаа болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлтэй холбоотой нийт 17 судалгааны ажлыг Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Байнгын хороод, Улсын Их Хурлын Тамгын газрын захиалгаар гүйцэтгэж 4 ном, гарын авлага эмхэтгэн гаргалаа. Улсын Их Хурлын даргын захирамжаар гадаад айлчлал, олон улсын хурал, чуулган, сургалт семинар, туршлага судлах болон танилцах аялал зэрэг арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 35 гишүүн оролцов. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 38 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас гадаад улсын парламентын дарга нарт 20 илгээлт, захидал, урилга, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс гадаад улсын парламентын дэд дарга, гишүүдэд 11 захидал, урилгыг тус тус хүргүүлсэн байна. Улсын Их Хурлын Тамгын газрын 7 ажилтан Улсын Их Хурал болон дотоод, гадаадын байгууллага, олон улсын байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, сургалт, семинарт оролцож, туршлага судлах, танилцах аялалд хамрагдав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw