43 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9,234.9 тэрбум (ДНБ-ий 28.71 хувь), нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 9,222.9 тэрбум (ДНБ-ий 28.67 хувь) төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 11.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.04 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1,754.4 тэрбум төгрөгөөр буурч ашигтай гарахад нийт зарлага 2.3 хувь буюу 205.6 тэрбум төгрөгөөр, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 26.9 хувь буюу 1,960.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 3.Монгол Улсын 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн гүйцэтгэлд болон 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ хийж, танилцуулга болон дүгнэлтийг боловсруулж Эдийн засгийн байнгын хороонд болон холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн. Хөгжлийн урт хугацааны хөтөлбөр-2030, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон батлагдсан төсөв, гадаад, дотоодын эдийн засгийн төлөвтэй зэрэгцүүлэн судалж, шинжилгээ, дүгнэлт хийж холбогдох Байнгын хороог мэргэжил, арга зүйн дэмжлэгээр хангаж ажилласан. Улсын Их Хурлын 2017 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийт 5 бодлогын хүрээнд 18 зорилт, 136 бодлогын арга хэмжээг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан төлөвлөн хэрэгжүүлж байна. Засгийн газар нь Үндсэн чиглэлийн биелэлтийг зорилт, бодлогын арга хэмжээний хэрэгжилт тус бүрээр гарган тооцоолж, 79.4 хувьтай хэрэгжүүлсэн гэж үнэлсэн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь дараах 5 бодлогын хүрээнд 20 зорилт, 118 арга хэмжээ тусгагдаж, зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах төсвийн санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, хариуцан хэрэгжүүлэх байгууллага тус бүрээр гаргасан. Үүнд: 1/Макро эдийн засгийн бодлого /2 зорилт, 11 арга хэмжээ/; 2/Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын бодлого /5 зорилт, 27 арга хэмжээ/; 3/Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого /3 зорилт,21 арга хэмжээ/; 4/Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого /6 зорилт, 32 арга хэмжээ/; 5/Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого /4 зорилт, 27 арга хэмжээ/; Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан нийт 118 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 10,216.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдаж байна. Энэхүү хөрөнгийг эх үүсвэрээр нь ангилж үзвэл улсын төсвөөс 1,600.62 тэрбум төгрөг /15.7%/, гадаад эх үүсвэрээс 2,987.25 тэрбум төгрөг /29.2%/, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас 5,023.7 тэрбум төгрөг /49.2%/, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөг /5.9%/ тус тус гарахаар тооцоолсон байна. 4.Монгол Улсын макро эдийн засгийн 2018 оны урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны эхний улирлын макро тойм судалгаа хийж, түүнд бодит салбар, нэгдсэн төсөв, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, албан нөөц, ажил эрхлэлттэй холбоотой мэдээллийг агуулсан. Тус судалгааг Төсвийн байнгын хороо болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад хүргэж мэдээллээр хангаж ажилласан. Макро эдийн засгийн жилийн эцсийн урьдчилсан дүнгээр эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 6.9 хувьд хүрч өссөн, үүнд уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтийн нөлөөгөөр экспортын орлого нэмэгдсэн, үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт өсөлт гарсан нь нөлөөлсөн. Өнгөрсөн жилүүдэд буурч байсан нэгдсэн төсвийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw