Чуулганы танилцуулга

20 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Бага дунд боловсролын тухай хуулийг Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй нийцүүлэх үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг тус Байнгын хороо боловсруулан Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэн баталлаа. - Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэв. Тус Байнгын хороонд хэлэлцүүлгийн шатанд нийт 11 хуулийн төсөл байна. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Тайлант хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах яам, агентлагт Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцтай танилцаж, биелэлтэд хяналт тавьж ажилласан бөгөөд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. - 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээний өнөөгийн байдал болон тус эмнэлгийн дэргэд баригдаж байгаа 13 давхар эмнэлгийн зориулалттай барилгын явцтай танилцсан. - 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 133-р сургууль болон Монгол тэмүүлэл лаборатори сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 133 дугаар сургуулийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэх талаар Засгийн газарт чиглэл өглөө. - 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн тусламж үйлчилгээний 108 төв, Түр хамгаалах байр, Өнөр бүл хүүхдийн төв, Үжин төвүүдийн үйл ажиллагаатай танилцсан. 3.Бусад ажлын талаар Тус Байнгын хороо холбогдох яам, харьяа газартай хамтран дараах уулзалт, хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд: - Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хамруулах асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы мэдээлýл; - 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг; - 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн; - 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хууль зүйн байнгын хороотой хамтран “Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол”; - 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн яамтай хамтран “Өрхийн эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” хэлэлцүүлэг, сургалт.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw