Чуулганы танилцуулга

14 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хоёр. БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тайлангийн хугацаанд 10 удаа хуралдаж, 10 хуулийн төсөл, 4 Улсын Их Хурлын тогтоолын төсөл (давхардсан тоогоор) хэлэлцэж, яам, агентлаг, байгууллагын 3 тайлан, илтгэл, мэдээлэл сонсож, албан тушаалтныг сонгохтой холбоотой асуудал 1-ийг хэлэлцэж, хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 2-ыг тус тус батлууллаа. Байнгын хорооноос төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 1, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт 4, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга 2, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 20, ажлын хэсгийн танилцуулга 3, Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 1, Байнгын хорооны тогтоол 4-ийг тус тус баталсан. Байнгын хороо байгууллага, иргэдээс 5 өргөдөл, 44 албан бичиг хүлээн авч, гадагш 31 албан бичиг явуулав. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Тайлангийн хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, Байнгын болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах болон хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажиллалаà. Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, А.Сүхбат, О.Батнасан, Х.Болорчулуун, Б.ЭнхАмгалан, Л.Мөнхбаатар нараас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцýæ, Байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 01ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулсан. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулсан. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw