31 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 86 албан бичиг явуулж, 67 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн. Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу вебсайт, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна. Байнгын хорооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон urgudul.parliament.mn, www.facebook.com/Urgudliin.baingiin. khoroo, www.twitter.com/Urgudul1 цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд сурталчилж байна. 1.Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Өргөдлийн байнгын хороо нийт 6 удаа хуралдаж, давхардсан тоогоор 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 1 тогтоол, 2 санал, дүгнэлт гаргаж, хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт 2 удаа үүрэг, чиглэл өгч, иргэдийн санал хүсэлтээр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. а.Иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдийн аж байдлыг сайжруулах асуудлаар ирүүлсэн 400 гаруй өргөдлийг үндэслэн Өргөдлийн байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсож хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн дүгнэж, Байнгын хорооны хуралдааны 01 тоот тэмдэглэлээр Засгийн газарт дараах үүрэг, чиглэл өгсөн. - Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд, зорилтот бүлэг болон олон хүүхэдтэй залуу гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн асуудлыг нарийвчлан тусгаж, тэдэнд төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, хамгааллын асуудлыг сайжруулах арга хэмжээ авах. - Нийгмийн халамжийн шинэчлэлийн хүрээнд “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдэд олгож байгаа мөнгөн тусламжийн хэмжээг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоо, зах зээлийн үнэ ханш, инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх. - Сүүлийн үед 4 ба 6-аас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн боловч “Эхийн алдар” одон авах болзлыг хангах үед гэнэтийн болон өвчний улмаас үр хүүхдээ алдаж, өнчрөл хагацал амссан эхчүүдээс “Эхийн алдар” одон авахад дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн халамж, хамгааллын асуудлыг сайжруулах талаар өргөдөл, гомдол ирүүлснийг судлан үзэж, шийдвэрлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. б.Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцны асуудлаар баталсан Байнгын хорооны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолуудын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж, Төрийн орон сууцны корпорацийн төслөөр шинээр баригдаж байгаа барилгын ажлын явц, үр дүнтэй танилцаж, холбогдох албан тушаалтанд үүрэг, чиглэл өгч ажиллалаа. Иргэдээс түрээсийн орон сууцны асуудлаар ирүүлсэн 600 гаруй өргөдлийг үндэслэн Өргөдлийн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсож хэлэлцэн холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг авлаа. Байнгын хороонд өргөдөл ирүүлсэн иргэдийн ихэнх нь бага, дунд орлоготой, зорилтот бүлгийн иргэд байгаа бөгөөд тэдний амьжиргааны түвшин, өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцтай болохыг хүссэн өргөдөл, гомдлыг ирүүлсээр байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw