Чуулганы танилцуулга

22 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг 2019 оны 06 дугаар сарын 5-ны өдөр Байнгын хороо, 06 дугаар сарын 13-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Байнгын хороогоор, 14 болон 18-ны өдрүүдэд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. 2.Бусад ажлын талаар Тайлант хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 1) 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 32 намд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал ирүүлэхийг хүссэн албан бичиг явуулж, ирсэн саналыг нэгтгэн Ажлын хэсэгт танилцуулсан. 2) 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хурлын 75 гишүүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал ирүүлэхийг хүссэн албан бичиг илгээж, ирсэн саналыг нэгтгэн Ажлын хэсэгт танилцуулсан. 3) Иргэний нийгмийн байгууллагууд болон академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид, Удирдлагын академи болон бусад хуулийн сургуулиудын саналыг авч төсөлд тусгасан. 4) Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн бүрдүүлбэрийг хангасан. 5) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг Тамгын газрын холбогдох хэлтэс, албадтай хамтран боловсруулж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, холбогдох баримт бичгийг эмхэтгэх, төслийн тайлбарыг дэд ажлын хэсгийн зарим гишүүдтэй хамтран боловсруулах, инфографикийн агуулгыг боловсруулах, төслийг хэлэлцэх ерөнхий цаглавар, зураглалыг батлуулах, нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үйл явцыг шалгах хуудсыг хянан тохиолдуулах, төслийн 4 чиглэлээр танилцуулга слайд, бэлтгэж 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн нэвтрүүлгийн 16 телевизийн удирдлагуудад танилцуулах ажлыг Их Тэнгэр цогцолборт зохион байгуулсан. 6) 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн. 7) Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор батлагдсан Ажлын дэд хэсгүүдийн хурлыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Их Тэнгэр цогцолборт зохион байгуулсан. Тайлант хугацаанд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудаас бүрдсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томьёоллыг бэлтгэх, үр нөлөөний үнэлгээ боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг” болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах үүрэг бүхий эрдэмтэн, судлаачдын ажлын дэд хэсэг”-үүд нийт 70 удаа хуралдсан. Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон түүнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх 6 дэд ажлын хэсэг нийтдээ 20 орчим удаа хуралдсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw