94 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Д/д Улс төрийн болон төрийн тусгай албан тушаал Адилтгах албан тушаал 1 Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны дарга Улсын Их хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга 2 Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны зөвлөх Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх, ахлах референт 3 Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ахлах референт 4 Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны референт Улсын Их Хурлын Тамгын газрын референт 5 Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Сум, дүүргийн Засаг дарга 6 Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн Цагдаагийн байгууллагын офицер, ахлагч Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас: 265504, 99110308 “ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ИТГЭЛЦҮҮР БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсэгт “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.” гэж мөн зүйлийн 57.10 дахь хэсэгт “энэ хуулийн 57.9-д заасан албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч хамаарахгүй.” гэж тус тус заасан. Үүний дагуу Улсын Их Хурлын 2011 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр”-ийг шинэчлэн батлах шаардлага бий болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагч боловсруулсан байна. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Төрийн аудитын байгууллагын дарга, дэд даргаас бусад төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг дараах байдлаар тогтоохоор баталжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw