Чуулганы танилцуулга

21 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Байнгын хороонд хандаж төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 43 албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, албан бичгийн хариуг холбогдох байгууллага, иргэдэд хуулийн хугацаанд хүргүүлсэн. Тайлангийн хугацаанд Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон холбогдох бусад материалыг 412 удаа олшруулж, Улсын Их Хурлын гишүүд, холбогдох албан тушаалтанд өгсөн. Дөрөв. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 11 удаа хуралдлаа. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 11, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 10, Байнгын хорооны тогтоол 3, харьяа байгууллагын тайлан, мэдээлэл 3, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 8, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1-ийг тус тус хэлэлцэж, 21 санал, дүгнэлт, 3 танилцуулга гаргалаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 13-ыг боловсруулж, албажууллаа. Байнгын хороонд байгууллага, иргэдээс 39 албан бичиг ирж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 90 албан бичиг явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд ажлын хэсэг, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсэг, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсэг, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсэг, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсэг, саналын томьёолол боловсруулах дэд ажлын хэсгийг тус тус шинээр байгуулсан ба тайлант хугацаанд дээрх ажлын хэсгүүд нийт 13 удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга 1 удаа гаргасан. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Тус Байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 1, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 10-ыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр батлуулсан. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Байнгын хороогоор тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw