28 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус хэлэлцэн батлуулав. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт, Улсын ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон тэдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо тус тус хэлэлцлээ. Бусад байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт: - “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал, дүгнэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд; - “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд; - Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн талаарх санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд; - Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд; - “Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд; - Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хүргүүлсэн. 3.Бусад ажлын талаар Хууль зүйн байнгын хороо ерөнхий хяналтын сонсгол 1, холбогдох байгууллагатай хамтран 1 эрдэм шинжилгээний хурал, 2 хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүнд: - Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол; - Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлаар иргэд, төрийн бус байгууллагын дунд нээлттэй хэлэлцүүлэг; - Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг; - Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт сэдэвт эрдэм шинжилгээний хурал.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw