Чуулганы танилцуулга

71 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 5.2. ГАДААДАД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ А. Улсын Их Хурал 2019.05.30-31 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Японы “Никкэй” сонины газраас Токио хотноо зохион байгуулсан “Азийн ирээдүй” форумын 25 дахь удаагийн хуралдаанд оролцов. “Азийн ирээдүй” олон улсын форумыг Ази, номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар улс орнуудын удирдагчид нэгэн дор цуглан хэлэлцэх зорилгоор 1995 оноос Никкэй сонины газраас санаачлан зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн форум нь “Шинэ дэг журмын эрэлхийлэл-Эмх замбараагүй байдлыг даван туулах нь” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж, Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертэ, Малайзын Ерөнхий сайд асан М.Махатир, Камбожийн Вант Улсын Ерөнхий сайд Хун Сен, Бангладеш Улсын Ерөнхий сайд Шейх Хасина, Лаосын Ерөнхий сайд Тонглун Сисулит, Вьетнамын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь, Сингапурын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хэн Сүй Кят, Брунейн Эдийн засаг, санхүү хариуцсан сайд, Мьянмарын Төрийн зөвлөх, Индонезын Аж үйлдвэрийн сайд, Тайландын Дижитал эдийн засаг, нийгмийн сайд зэрэг Азийн орнуудын өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд үндсэн илтгэгчээр оролцож, илтгэл тавив. Тэрээр Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдааны дайны талаар “дэлхий нийт шинэ хүйтэн дайны ирмэг дээр байна” хэмээн онцлоод өөрийн орны эрх ашгийг эрхэмлэх явдал нь глобал эдийн засгийн хүчийг сулруулах тул аль болох ойрын хугацаанд шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхийн чухлыг оролцогчдод уриалав. Дэлхийн хүчний төв “Баруунаас - Дорно” рүү шилжиж байгаа өнөө цагт Ази тивийн хөгжил цэцэглэлтэд энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа чухал юм гээд Монгол зэрэг жижиг орнууд нуугдмал нөөц, бололцоо ихтэйг дурдав. Тухайлбал, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй, Зүүн Азийн орнуудад эрчим хүч нийлүүлэх боломжтойг дурдаад, “Gobi Tech”, “Asian Super Grid” төслүүдийн талаар танилцуулав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 30-ны өдөр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай уулзав. Уулзалт яриа найрсаг байдалд болж, энэ үеэр хоёр талын парламент хоорондын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн орнуудын удирдагчид чуулдаг энэхүү форумд оролцсон нь манай орны оролцооны давтамжийг хадгалах, түвшинг нэмэгдүүлсэн явдал болов. Дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлаар Улсын Их Хурлын дарга байр сууриа илэрхийлсэн нь манай улсын Азийн орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов. 2019.04.05-11 Катар Улсын Доха хотноо зохиогдсон Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 140 дүгээр чуулганд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Г.Солтан, Н.Учрал, Ц.Цогзолмаа нарын төлөөлөгчид оролцлоо. Ассамблейн чуулганд 160 орноос парламентын гишүүн, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон бусад олон улсын байгууллагын шинжээчид, парламентын ажилтан, зөвлөх, элчин сайдын яамдын төлөөлөгчид нийт 2000 орчим хүн оролцсон.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw