Чуулганы танилцуулга

30 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Бусад ажлын талаар Тайлант хугацаанд тус Байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөлд тусгагдсан төвлөрлийг сааруулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог нэмэгдүүлэх, тодорхой болгох, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг хангах, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх харилцаанд тулгарч байгаа зарим асуудлуудыг тодорхой болгох зорилгоор Хууль тогтоомжийн төслийн сонсголыг Áайнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр анх удаа зохион байгууллаа. Байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулахыг дэмжиж, Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулах тов тогтоох болон зохион байгуулалтын бусад асуудлыг хариуцан бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн. Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн төслийн сонсголын тов, ажиглагчаар оролцох хүний тоо, Хууль тогтоомжийн төслийн сонсгол даргалагчийг томилж, сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 512 дугаар зүйлийн 512.1-т “Холбогдох Байнгын болон дэд, түр хорооноос нийтийн сонсголын товыг тогтоосон бол товлосон өдрөөс хойш долоо хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Улсын Их Хурлын цахим хуудсаар сонсгол явуулах сэдэв, огноо, цаг, байр, ажиглагчаар оролцох хүний тоо, оролцогчдыг хэрхэн бүртгэх, бүртгэл дуусах хугацааг нийтэд зарлаж мэдээлнэ” гэж заасны дагуу сонсголын сэдэв, сонсгол явагдах байр, цаг, оролцогчийн тоо, оролцогчийг хэрхэн бүртгэх асуудлыг шийдвэрлэсэн. Хууль тогтоомжийн төслийн сонсголын бүртгэлийн зарыг 2019 оны 05 сарын 29-ний өдөр www.parliament.mn, www.news.mn зэрэг нийт 14 вэб сайт, Өдрийн сонин, Өнөөдөр гэсэн өдөр тутмын 2 сонинд нийтэлж, нийтэд зарласан. Бүртгэлийн хугацаанд цахимаар болон бичгээр Хууль тогтоомжийн төслийн сонсголд оролцохоор 17 иргэн, 23 төрийн бус байгууллагаас 39 төлөөлөгч, яам, газруудаас 18 албан тушаалтан, ажилтан хүсэлт ирүүлсэн бөгөөд 70 гаруй хүн оролцсон. Хууль тогтоомжийн төслийн сонсголын үеэр дээрх оролцсон төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хуулийн төслийн талаар хэлсэн саналуудаа давхар бичгээр гаргаж өгсөн болно. Тайлант хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 3 нэгж, хуралдааны протокол 2 нэгжийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгсөн. Найм. ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын 2019 хаврын ээлжит чуулганы хугацаанд 14163 иргэнээс 8303 хуудас бүхий 1641 өргөдөл /Нийслэлийн иргэдээс 1157 буюу 70,5 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 461 буюу 28 хувь/ ирүүлсэн байна. Үүнээс 66 буюу 4 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1308 буюу 79.7 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний гарт нь хаягласан өргөдөл 267 байна. Өргөдлийн байнгын хороонд хандаж тайлант хугацаанд 320 өргөдөл ирүүлсэн байна. Нийт 245 өргөдлийг шийдвэрлэж, 75 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw