Чуулганы танилцуулга

50 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 7 Улсын Их Хурлын даргын захирамж 2019.02.04 №33 Монгол Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал, дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг Үндэсний хөгжлийн газар 5 2019.02.04 2019.02.15, 18-ны өдөр ажлын дэд хэсэг хуралдаж удирдамж, төлөвлөгөөгөө боловсруулан баталсан. Ажлын хэсгийн 2019.02.28-ны өдрийн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Л.ОюунЭрдэнэ оролцож, хамтран ажиллах талаар санал солилцов. Ажлын хэсэг 2019.03.13-14, 20-ны өдрүүдэд нийт 18 удаа хуралдаж, 27 удаа төрийн захиргааны төв байгууллагад албан бичиг хүргүүлсэн. 2019.03.28-ны өдөр Төрийн ордонд “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээний тухай” хэлэлцүүлгийг ЗГХЭГ, яам, төрийн захиргааны байгууллага, эрдэмтэн судлаач, ААН-ийн төлөөлөл нийт 150 гаруй төлөөлөгчдийг оролцуулан зохион байгуулж, хэлэлцүүлгийн явцад гарсан санал, зөвлөмжийг нэгтгэсэн. 2019.05.02-ны өдөр ажлын хэсгийн хүрээнд Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг танилцуулах, яамдуудын цаашид хэрэгжүүлэх саналын талаарх хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ажлын хэсэг тус хөтөлбөрт хяналт шинжилгээ хийж, тайланг бэлтгэсэн. Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж байна. 8 Улсын Их Хурлын даргын захирамж 2019.02.19 №44 Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 12 2019.02.19 Ажлын хэсэг Тамгын газрын холбогдох нэгжүүдийн стратеги зорилтыг тодорхойлон, ажлын хэсгийн гишүүдэд Стратеги төлөвлөгөөний шинэчилсэн хувилбарыг эхний байдлаар холбогдох баримт бичгүүдийн хамт хүргүүлсэн. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw