Чуулганы танилцуулга

29 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Цахим сүлжээнд 31 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 1 байгууллагын илтгэл, мэдээлэл, 33 санал, дүгнэлт, хуулийн төсөлтэй холбогдох мэдээ, мэдээлэл, танилцуулгыг оруулсан байна. Байнгын хороо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал 18928 хуудас бүхий материалыг олшруулан тарааж, архивт 889 хуудас бүхий 9 боть хууль, тогтоолын хувийн хэрэг, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл 483 хуудас бүхий 2 ботийг Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгсөн. Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 26 албан бичиг, иргэдээс 16 өргөдөл, гомдол ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн. Долоо. ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай зэрэг хууль, тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх, гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагуудтай байгуулах зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх зэрэг асуудлыг тус тус зохион байгууллаа. Байнгын хороо тайлант хугацаанд 11 удаа, ажлын хэсэг 25 удаа тус тус хуралдлаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Байнгын хороо давхардсан тоогоор 41 асуудлыг хэлэлцэж, 26 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Хууль тогтоомжийн төслийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 10 ажлын хэсгийг байгуулан ажиллалаа. Тайлант хугацаанд 23 хууль, 6 тогтоолыг эцэслэн баталж, 3 олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. 2.Хяналт, шалгалтын ажлын талаар Тус Байнгын хорооноос дараах тайлан, шалгалтын ажлын хэсгийн санал, дүгнэлт, танилцуулгыг сонслоо. Үүнд: - Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгийн тайлан; - Үндэсний Статистикийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайлан; - Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайлан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw