26 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Монгол Улсын Ерөнхий аудиторын тангараг өргөх ёслолын ажиллагааг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “А” танхимд зохион байгуулсан. - “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, гишүүдээр Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн нар ажиллаж, Үндэсний аудитын газрын нийт албан хаагчидтай уулзаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан санал, дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. 4/Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зорилгоор Үндэсний аудитын газрын албан хаагчидтай уулзах ажлыг Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан. Тус уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс оролцож, албан хаагчдад үүрэг, чиглэл, даалгавар өгсөн. - Байнгын хорооны дарга болон холбогдох албан тушаалтнууд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Европын холбоотой хамтран 2020-2023 онд Монгол Улсын төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн салбарт чиглэсэн Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийн төслийг эхлүүлэх талаар санал солилцлох уулзалтыг зохион байгуулсан. б.Холбогдох байгууллагын тайланг хэлэлцүүлсэн талаар: - Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан; - Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан; - Үндэсний аудитын газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан; - Улсын Их Хурлын 2020 оны төсвийн төсөл; - Төрийн аудитын тухай хуулийн 8.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны төслийг тус тус хэлэлцлээ. в.Байнгын хорооны тогтоол баталсан талаар: - “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг; - Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм”-ийг үндэслэн “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай” Байнгын хорооны 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг; - “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” Байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw