76 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга дарга Д.Оюунхорол “2017 онд Вьетнамын Хо Ши Мин хотноо болсон анхдугаар хурлын шийдвэрийн мөрөөр Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаа болон цаашдын алхмууд” сэдвээр тус тус илтгэл тавьсан. Чуулганы арга хэмжээнд зориулж “Тогтвортой хөгжилд хөтлөх 17 зорилго: Монгол Улс 2016-2030” товхимлыг Улсын Их Хурлын Тамгын газраас монгол, англи хэл дээр хэвлэн гаргаж, төлөөлөгчдөд тараасан. Чуулганы хуралдааны талаар Чуулганы үеэр ТХЗ-ын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн: ОУПХ-ноос зөвлөмжилсөн Тогтвортой хөгжлийн асуудлаар өөрийгөө үнэлэх зааварчилга, арга хэрэгслийг ашигласан байдал; Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал хүчин зүйл болох нь; Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг ТХЗ-аар дамжуулан хангах нь; Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон суралцвал зохих сургамжууд; Тогтвортой хөгжлийн зорилгыг үндэсний хэмжээнд баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавихад иргэдийн оролцоог хангах, хяналт, үнэлгээ хийхэд тоо баримт ашиглах нь гэсэн 5 сэдвээр хуралдаан явуулсан. Парламентын гишүүд, ОУПХ, Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг олон улсын байгууллагын шинжээч, мэргэжилтнүүд илтгэл тавьж, төлөөлөгчид асуулт асуун, хариулт авч, санал бодлоо солилцсон. Нэгдүгээр хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюундарь даргалж, төлөөлөгчид ТХЗ-ын хэрэгжилтийг дэмжих, хяналт тавих, гүйцэтгэх засаглалтай хамтран ажиллах чиглэлээр парламентаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн. Мөн парламентууд ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд хэр их бэлтгэлтэй байгаагаа үнэлж, дүгнэхийн тулд ОУПХ-ноос боловсруулан гаргасан өөрийгөө үнэлэх талаарх зааварчилга, арга хэрэгслийг ашиглахын ач холбогдлыг ярилцаж, цаашид хэрхэх талаар санал солилцсон. Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Нэгдсэн Үндэстний Байгууллагын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Учрал хоёрдугаар хуралдааныг даргалж, төлөөлөгчид бүс нутгийн улс орнууд боловсролоор дамжуулан ядууралтай хэрхэн тэмцэж буй талаар туршлагаа солилцсон. Мөн эмэгтэйчүүд, харьяалалгүй иргэд зэрэг нийгмээс тусгаарлагдсан, эдийн засгийн хувьд боломжгүй эмзэг бүлгийн хүмүүсийг орхигдуулахгүйгээр боловсрол олж авах боломжийг нь хангах хамгийн үр дүнтэй аргуудын талаар парламентчид өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн. Төлөөлөгчид гуравдугаар хуралдаанаар Тогтвортой хөгжлийн 3-р зорилт буюу эрүүл мэндийн асуудлыг хөндөн хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж даргалсан. Тухайлбал, эх, хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэнд, ДОХ болон бэлгийн замын бусад өвчин, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар бүс нутаг болон үндэсний хэмжээнд тулгараад буй сорилт бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах арга замуудыг хэлэлцсэн. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг улс орнууд хэрхэн сайжруулж, эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрөө хэрхэн урагшлуулж байгаа талаараа санал солилцсон. Дөрөвдүгээр хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан даргалж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг голчлон хэлэлцсэн. Төлөөлөгчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон нүүрстөрөгч бага, нөөцийн хувьд үр ашигтай, нийгмийн хувьд хүртээмжтэй эдийн засаг руу шилжихийн ач холбогдлыг онцолж, “байгаль орчны боловсрол”-ыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw