Чуулганы танилцуулга

92 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга -Хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн болон бусад нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сануулах шийтгэлийг Сахилгын зөвлөл, нотариатын үйл ажиллагаа эрхлэхийг 1 жил хүртэл хугацаагаар түр зогсоох, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэлийг Сахилгын зөвлөлийн саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн оногдуулах зэрэг зохицуулалтыг өөрчлөн найруулж хуульчилсан. Мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан нотариатчид Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт хамаарахгүй байх зохицуулалтыг тусгасан. Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг мөн баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 263526, 99036669 “САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС ИРҮҮЛСЭН ШИЙДВЭРИЙГ СУДАЛЖ, ХОЛБОГДОХ САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Дээд Шүүхээс Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн. Гэвч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын ард иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн анхаарлын төвд очоод байгаа билээ. Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлөөс Улсын Их Хуралд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11 заалт бүхий шийдвэр ирүүлсэн. Уг шийдвэрийг судалж, хариу өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан, Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан бөгөөд ажлын хэсэг Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн дурдсан “парламентын хянан шалгах чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэх Түр хороо байгуулж ажиллуулах нь зүйтэй гэсэн санал дүгнэлтийг гаргасан. Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw