Чуулганы танилцуулга

40 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын 5 гишүүн хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХКийн 49 хувийг Сингапур улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжид борлуулсан гэх мэдээллийг нягтлан шалгаж, хариу ирүүлэх талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад; Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Бямбацогт нар хамтран “БНХАУ-аас олгох буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад зарцуулах тухай Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар” Сангийн сайдад тус тус 1 удаа, нийт 2 асуулт тавьсан. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар: - Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад; - Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад; - Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Улсын Их Хурлын 7 гишүүний нийт 3 асуулгын хариуг сонсож, асуулга тавьсан гишүүд үг хэлсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 26 гишүүн 85 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-2” хүснэгтээс үзнэ үү/ 3.3.Монгол Улсын Ерөнхий сайдын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийн талаар Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын явцын талаар” сэдвээр 1 удаа мэдээлэл хийж, мэдээллийн үеэр давхардсан тоогоор Улсын Их Хурлын 3 гишүүн 11 асуулт асууж, хариулт авсан байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-3” хүснэгтээс үзнэ үү/ Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын 14 удаагийн мэдээлэл, тайланг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 101 гишүүн 242 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-4” хүснэгтээс үзнэ үү/ 3.4.Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ (2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхлэх), Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ (2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхлэх) зэрэг 4 хуулийн 57 заалтыг хяналтад авч ажилласан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw