Чуулганы танилцуулга

107 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхийг шинээр хуульчилж, Монгол Улсад радио долгионы хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, радио давтамж, радио давтамжид баримтлах зохицуулалт болон зурвасын хуваарилалт хийх, түүнчлэн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлалыг батлах, радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам батлах зэрэг зохицуулалтуудыг оруулсан. 4.Монгол Улсын олон улсын гэрээ, олон улсын жишигт нийцүүлэн “богино зайн радио төхөөрөмж” болон “радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж” гэсэн хуулийн шинэ нэр томьёоны тодорхойлолтуудыг хуульд тусгасан. 5.Хязгаарлагдмал нөөц болох радио давтамжийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, радио давтамжийн зурвасын төлөвлөлт, зохицуулалтыг оновчтой зохион байгуулах замаар өндөр технологи, мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхэд энэ хууль дэмжлэг үзүүлнэ. Энэхүү хууль батлагдсанаар радио долгион хуваарилах, ашиглах, хамгаалах, өмчлөх, эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахдаа радио долгионы ашиглалттай холбоотой зөвхөн техник, технологийн талаас авч үзэхээс гадна түүний хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр дүнтэй хуваарилах, нийтийн хэрэглээний радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлт болон зохицуулах байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэхтэй холбоотой харилцааг бүхэлд нь зохицуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн шинэ үйлчилгээ, техник, технологийг нэвтрүүлэх үйл явц хурдсаж, эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, радио холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, радио долгионы хортой нөлөөллөөс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах боломж бүрдэх зэрэг онцгой ач холбогдолтой. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Уянга Утас: 264903, 99078237 ШУУДАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас санаачилж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Шуудангийн тухай хууль 2003 онд батлагдахдаа шуудангийн салбарт хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, шуудангийн үндсэн сүлжээг дэмжихэд чиглэгдэж байсан бол энэ удаагийн өөрчлөлтөөр салбарын өрсөлдөөнийг дэмжих, үндсэн сүлжээний ашиглалтыг сайжруулах, мэдээллийн технологийн хөгжлийг дагасан шинэ бүтээгдэхүүн, технологийн давуу талуудыг шуудангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг өөрчлөлттэй уялдуулж эрх зүйн шинэ зохицуулалтууд хийх шаардлагатай тулгарсан. Энэхүү 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр дараах зохицуулалтыг нэмж тусгалаа. Үүнд:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw