Чуулганы танилцуулга

106 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 5.Мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг явуулах, судалгааны үр дүнг бодлого, зохицуулалт, шинэ технологи хөгжүүлэх, үйлдвэрлэл, инновацийн үйл ажиллагаатай холбосон зохицуулалтыг тусгалаа. 6.Нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг хориглох зорилгоор хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэхийг оператор компаниудад үүрэгжүүлж, зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд өөрийн дэд бүтцийг ашиглан хамаарал бүхий компанидаа хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зорилгоор өрсөлдөөнийг дэмжих, үйлчлэгчдэд ижил нөхцөл олгохтой холбогдсон зохицуулалтыг хуульчиллаа. Уг хууль батлагдсанаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр төрийн бодлого, зорилтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ханган хэрэгжүүлэх боломж бүрдэж, салбар хоорондын харилцаа холбоо, мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлтийн нэгдмэл байдлыг хангаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн давуу талыг ашигласны үр дүн нэмэгдэн, давхар хөрөнгө оруулалт эрс буурч, үйлчилгээний чанар сайжирна гэж үзсэн болно. Тус салбарын судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг боловсронгуй болгосноор харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг бүх нийтийн хүртээл болгох, өндөр технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой болж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хурдасгах боломж бүрдэх юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг Утас: 261541, 88100371 РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас санаачилж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Pадио долгионы тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш Засгийн газрын бүтэц, чиг үүргийн өөрчлөлттэй холбогдуулан тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй бөгөөд үүнтэй холбоотой өөрчлөлтийг тусгах, мөн Захиргааны ерөнхий хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотой зохицуулалтуудыг хийх, Монгол Улсын олон улсын гэрээнд тусгагдсан нэр томьёонуудыг шинэчлэн оруулах, радио долгионы хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг багасгах зэрэг эрх зүйн шинэ зохицуулалтыг тусгах шаардлага байсан. Энэхүү 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг хуульд шинээр тусгасан. Үүнд: 1.Радио долгионы асуудлаар Засгийн газар, Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх, чиг үүргийн ялгаа заагийг тодорхой болгосон. 2.Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь радио давтамжийн зурвасыг үр ашигтай ашиглах замаар эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, радио долгионы төлөвлөлтийн бодлого, стратеги, хөгжүүлэлтэд баримтлах чиглэл батлах зэрэг өргөн хүрээтэй, нийгэмд хүлээгдэж байгаа хуулийн зохицуулалтуудыг тусгасан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw