116 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Е) Аюулгүй байдал, Олон улсын гэрээ, конвенцийн чиглэлээр “ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРМИЙН ЕСДҮГЭЭР НЭМЭЛТ ПРОТОКОЛ” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протокол” соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлаг юм. 2016 онд Истанбул хотноо хуралдсан Дэлхийн шуудан холбооны 26 дугаар их хурлаар Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг хэлэлцэн баталсан. Дөрвөн жил тутам хуралддаг их хурлаар дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, гишүүн орнууд соёрхон баталдаг. Есдүгээр нэмэлт протоколоор олон улсын шуудангийн үйлчилгээ гэх нэр томьёог хүчингүй болгож, шуудангийн илгээмж гэх нэр томьёог шинээр оруулж өгсөн. Дэлхийн шуудан холбооны гишүүн орны хувьд Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон баталснаар манай улсын шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 1.7-д Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлаар соёрхон батлахаар заасан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw