Чуулганы танилцуулга

68 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд ирүүлсэн судалгааны захиалгын мэдээлэл /захиалагчийн нэрсээр/: 1/ Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал: • Хуулийн төсөл боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах цахим системийн талаарх гадаадын зарим орны туршлага; 2/ Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар: • Хууль, хүчний байгууллагын албан хаагчид болон төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг мөрдөн шалгах хараат бус байгууллагын талаарх харьцуулсан судалгаа: Монгол Улс болон гадаадын зарим орны туршлага; 3/ Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ: • Дэлхийн улс орнуудын санхүүгийн жил эхлэх, дуусах хугацааны талаарх лавлагаа мэдээлэл; 4/ Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг: • Гадаадын зарим орны Парламентын Стратеги төлөвлөгөө; 5/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг: • Дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгчөөр сонгогдох насны доод хязгаар; • Дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа; • Гадаадын зарим улс орнуудын Үндсэн хуульд байгалийн баялгийн хуваарилалттай холбоотой асуудлыг тусгасан байдал; • Гадаадын зарим орнуудын Үндсэн хуульд төрийн аудиттай холбоотой асуудлыг тусгасан байдал; • Гадаадын зарим орны Үндсэн хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой асуудлыг тусгасан байдал; • Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийг томилох (сонгох), тэдний бүрэн эрхийн хугацаа, хавсран гүйцэтгэх ажлын талаарх Бүгд Найрамдах Улсуудын Үндсэн хуулийн зохицуулалт; • Орон нутгийн хурлыг тараах үндэслэл, журам; 6/ Улсын Их Хурал, Тамгын газрын удирдлага болон хэлтсийн санаачилгаар цаг үеийн асуудлаар гүйцэтгэсэн судалгааны ажлууд: • Бүгд Найрамдах Ирланд Улсын Парламентын төсвийн хяналт, шинжилгээний байгууллагын талаарх мэдээлэл; • Гадаадын зарим орны Парламентын болон Байнгын хороодын хуралдааны танхимын зохион байгуулалтын талаарх зурган танилцуулга; • Парламентын хуралдааны ирц болон санал хураалтыг биометрийн мэдээлэл ашиглан бүртгэх гадаадын зарим орны туршлага, техник зохион байгуулалт; • Хүний эрхийн институцийн загварууд, омбудсмэний тогтолцоо, үйл ажиллагааны хэлбэр, эрх зүйн байдал; • Парламентын гишүүний ёс зүйн дүрэм боловсруулахад анхаарах асуудлууд (ЕАБХАБ-ын зөвлөмж); • Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн судалгаа (1990 оноос хойш)-лавлагаа. МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw