75 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга дарга Андреас Норленийг Монгол Улсад айлчлахыг урьсан Улсын Их Хурлын даргын урилгыг Шведийн талд албан ёсоор гардуулж өгөв. В. Тамгын газар 2019.04.07-09 Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд оролцов. Дэлхийн 90 гаруй парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон хуралдааны нэгдсэн хэлэлцүүлэг “Парламентын мэдээлэл ба баримт бичгүүд” сэдвийн дор явагдлаа. Уг хэлэлцүүлгийн зорилго нь парламентын гишүүдийг хэрэгцээ шаардлагад нь нийцсэн мэдээ, баримтаар хангахын тулд Тамгын газрууд хэрхэн ажилладаг талаарх туршлагаа солилцох боломжийг Ерөнхий нарийн бичгийн дарга нарт олгоход оршив. Оролцогчид парламентын номын сан, дотоод судалгаа, шинжилгээний албаны бэлтгэсэн мэдээ, баримтаас гадна бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их сургуулийн судалгааны төвийн мэдээллийг ашигладаг эсэх талаар мэдээлэл солилцов. Түүнчлэн парламентын үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтын чиглэлээр хууль тогтоох дээд байгууллага болон Засгийн газрын хамтын ажиллагаа; Төрийн албан дахь анти-парламент хандлага ба ёс зүйн асуудал; Засгийн газрыг бүрдүүлэхэд гүйцэтгэх парламентын үүрэг; парламентын гүйцэтгэх засаглалыг хянан шалгах үйл ажиллагаа зэрэг бусад асуудлыг хөндөн ярилцав. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монгол Улсад парламентын гишүүдийг мэдээ, баримтаар хэрхэн хангадаг талаар танилцуулж, мөн бусад сонирхсон асуудлаар мэдээлэл өгөв. 5.3.ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2019.05.27-28 Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-той хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Афганистан, Бангладеш, Камбож, Фижи, Энэтхэг, Индонез, Иран, Кирибати, Лаос, Малдив, Микронез, Монгол, Шинэ Зеланд, Пакистан, БНСУ, Вануату, Вьетнам зэрэг 17 орноос парламентын гишүүн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын мэргэжилтнүүд, тогтвортой хөгжлийн асуудлаарх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээч зэрэг нийт 100 орчим төлөөлөгч оролцов. Парламентын төлөөлөгчдийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхсан. Чуулганы нээлтийн ажиллагааг Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, Чуулган зохион байгуулах хорооны дарга Л.ЭнхАмгалан удирдаж, Улсын Их Хурлын дарга Г.Зандашатар, ОУПХ-ны Ерөнхийлөгч, Мексик Улсын сенатын гишүүн Габриэла Куэвас нар оролцож үг хэлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг зөвлөх Л.Алтангэрэл уншиж танилцуулсан. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Рикардо Мисиано “2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах нь: Ази, Номхон далайн бүс нутгийн чиг хандлага ба ахиц дэвшил” сэдвээр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw