Чуулганы танилцуулга

17 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар - “Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулга”; - Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг - “Бэлчээрийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх арга замууд, үр дүн, сургамж”; - Завхан аймгийн Шилүүстэй сумын “Хөгжил” багийн малчин Г.Дамдинсүрэн - “Малчдын бүлгийн зохион байгуулалтад үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлсэн туршлага”; - Хөдөө аж ахуйн их сургуулийн инновацийн төвийн захирал, профессор А.Бакей - “Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх асуудлууд”; - Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал - “Аймгийн түвшинд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмыг баталж, хэрэгжүүлсэн нь”; - Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг дарга Э.Нямбаатар - “Малчдын санаачилгаар бэлчээр ашигласны хураамжаар суманд эрсдэлийн сан бүрдүүлж, зарцуулсан туршлага, сургамж”. “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгээс Зөвлөмж гарган Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. 2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийн талаар болон Төв, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Ноён уулын улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтан, төрийн бус байгууллагын төлөөллүүд нийт 50 хүн оролцсон. Хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун удирдаж дараах илтгэлүүдийг сонсов. Үүнд: - Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан - “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлт, түүний хэрэгжилт, Ноён уулын улсын тусгай хамгаалалттай газрын талаарх мэдээлэл”; - Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангай - “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийн талаар”; - Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Н.Батболд - “Ноён уулын Хүннүгийн дурсгалын археологийн судалгааны талаар”;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw