8 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, шахаж шаардаж, хяналт тавьж ажиллахыг үүргээ гэж үзэх болно. Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтэнд хатуу, эгэл жирийн ардад нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар, нэгэн зүйл урлаг гэдэг билээ. Энэ хаврын чуулганаас эхлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу гишүүд ирцээ бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, санал өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээ ашигладаг болж байна. Ингэснээр гишүүд бусдын өмнөөс ирцэд бүртгүүлдэг, санал өгдөг байдал бүрэн арилна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон улсын парламентын жишиг түвшинд хүргэх, баримт нотолгоо, шинжлэх ухааны үндэстэй мэтгэлцээн өрнүүлдэг хууль тогтоох танхим болгох зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно. Эцэст нь, зөвийг буруу болгон баллах, үнэнийг худлаа гэж мушгих, нийгмийг өрөөсгөл мэдээллээр бужигнуулах, талцал хуваагдал, үймээн бужигнаанд уриалах нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэхгүй гэдгийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Монгол Улсыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад хүчээр элсүүлэх гэж байна гэсэн ор үндэсгүй яриа үүний нэг нь юм. Энэ бол Засгийн газар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, Улсын Их Хурал гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн үүднээс хэлэлцэн шийдвэрлэх ёстой бодлогын асуудал юм. Яг ийм зарчмаар нарийвчлан судалж, холбогдох яам, тусгай байгууллагууд дүгнэлт гаргасны үндсэн дээр гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах болно. Болоогүйг болсон, яриагүйг ярьсан, шийдээгүйг шийдсэн мэтээр олон улсын харилцаанд сөрөг нөлөөлөх зүйлс ярьж, түүнийгээ улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгож, нийгмийн оюун санааг хордуулж, үндэсний эв нэгдлийг бутаргах гэж оролдож байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Эрхэм гишүүд ээ, Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын цар хүрээ өргөн, хуулиар зайлшгүй хэлэлцэн батлах ёстой олон асуудал байгаа тул Улсын Их Хурал ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллах болно. Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг Эрхэм гишүүд Та бүхнээс хүсье. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw