Чуулганы танилцуулга

24 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2/Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонссон ба Байнгын хорооны тэмдэглэлээр үүрэг өгсөн. 3/Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай мэдээллийг сонсож Байнгын хорооны тэмдэглэлээр үүрэг өгсөн. 4/2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Байнгын хорооноос “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг боловсронгуй болгох нь” сэдэвт бүсчилсэн хэлэлцүүлгийг “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран Арвайхээр суманд зохион байгууллаа. 5/Байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Улс төрийн намуудын уулзалт, мөн сарын 10-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Стивен Мартин, Монгол Улсыг хариуцсан ажилтан Улви Ахундлу нартай сонгуулийн хуулийн талаар санал солилцов. Тав. ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо нь нийт 11 удаа хуралдаж, давхардсан тоогоор 40 асуудал хэлэлцэж, төслийн хэлэлцэх эсэх асуудлаар 2 санал, дүгнэлт, төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаар 9 санал, дүгнэлт, төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар 2 танилцуулга, зарчмын зөрүүтэй 13 саналын томьёолол, Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн 2 төсөл бэлтгэж, 3 хууль, Улсын Их Хурлын 6 тогтоол, Байнгын хорооны 5 тогтоол баталж, холбогдох байгууллагын 5 тайлан, мэдээллийг хэлэлцэв. Тайлангийн хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, батлуулах, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааны болон аудитын тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх, санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан болно. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Төсвийн байнгын хороо бие даасан 1 хууль, өөрчлөлт оруулах тухай 2 хууль, Улсын Их Хурлын 6 тогтоолыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Хууль санаачлагаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүллээ. Үүнд: - “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр явуулж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд; - Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw