88 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хавсралт 3. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг анх 1997 онд баталсан бөгөөд өнгөрсөн 22 жилийн хугацаанд өөрчлөн найруулах хэмжээнд явж ирсэн. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог хангах, урамшуулах, шинэ арга барилаар тэмцэхэд тус хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарсан. Хуулийн зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох юм. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, бодлогын нэгдмэл байдлыг тодорхойлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа субъектүүдээс бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх харилцаанд үйлчлэхээр зохицуулагдсан бол хуучин үйлчилж байсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль нь зөвхөн олон нийтийн нүдэнд ил байдаг гэмт хэргийн хэсэгт буюу хулгай, дээрэм гэх зэрэг түгээмэл гэмт хэрэгтэй олон нийтийн эргүүл, харуул, жижүүр зохион байгуулах замаар урьдчилан сэргийлэх утга, агуулгатай байсан. Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын тодорхойлолт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго, үндсэн зарчмыг тусгасан. Тухайлбал: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь цогц, тогтвортой, уялдаа холбоотой байх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлэхгүй байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ нь судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх, олон нийтийн оролцоонд түшиглэсэн, хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн байх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг зарчмуудыг нэмж тусгасан. Хоёрдугаар бүлэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зохицуулалтууд орсон бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл байхаар тусгаж, ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн чиглэлээс гадна, анх удаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэл болон гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг нэмж, чиглэл бүрийн хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгалаа. Соён гэгээрүүлэх чиглэлийн хүрээнд өөрийн зан үйл, дадал зуршил, эрхэлж байгаа үйл ажиллагааны онцлогоос хамааран гэмт хэрэг, зөрчилд өртөх эрсдэл бүхий хүн, хуулийн этгээдийн хүрээг тодорхойлох, тэдгээрийн гэмт хэрэгт өртөх, хохирохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw