65 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Г.Хурууны хээгээр таньдаг санал хураалтын систем Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны танхимд 80 ширхэг, Байнгын хороодын хуралдааны танхимд 180 ширхэг нийт 260 ширхэг санал хураалт бүхий микрофонт гарыг хурууны хээ уншигчтай холбож, 9 ширхэг сүлжээний свич, 85 ширхэг Mini PC-нд гарын хурууны хээний мэдээллийг авах программ хангамж бүхий цогц системийг шинээр нэвтрүүлсэн. Улсын Их Хурлын нэгдсэн болон байнгын хороодын хуралдааны танхимд 4800 орчим метр, гадна холболтонд /uplink/ 750 метр кабелийг ил, далд сувагчлал болон зориулалтын хамгаалалт бүхий хоолойгоор татаж, хаягжуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Улсын Их Хурлын нэгдсэн болон байнгын хороодын хуралдааны танхимд 1200 метр цахилгааны кабелийг ширээ хооронд татаж, ширээ тус бүрд 90 ширхэг цахилгааны залгуурыг бэлтгэн холбосон. Мөн дээрх танхимуудаас цахилгааны ерөнхий самбарт 250 метр кабелийн холболт хийсэн. Сүлжээний болон цахилгааны нийт 7000 орчим метр кабелийг татаж бэлтгэсэн. Хурууны хээгээр идэвхждэг санал хураалтын системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд: - хурууны хээ бүртгэлийн программ хангамж; - хурууны хээгээр идэвхждэг санал хураалтын программ хангамж; - хяналт, мониторингийн программ хангамж зэрэг 3 программ хангамжийг шинээр зохион нэвтрүүлсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн “асуулт асуух, үг хэлэх,” гэснийг хассантай холбогдуулан холбогдох программ хангамжийн өөрчлөлтийг хийсэн. Программ хангамжийн үйлчилгээ Хөдөлгөөнт оффисийн My Parliament системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хууль тогтоогчдыг хэрэгцээт мэдээ, мэдээллээр шуурхай хангаж байна. Уг системд дараах мэдээ, мэдээллүүд шинээр нэмэгдэн орсон. Үүнд: - системийн хандалт - 1358; - үйл ажиллагаа - 839; - хуулийн төсөл - 200; - хуулийн төслийн дагалдах файлууд - 780; - үйл явдал, хуралдаан - 241. Хэрэглэгчдийн компьютер, зөөврийн компьютерийн хэрэглээний программ хангамж /үйлдлийн систем, стандарт хэрэглээний программ/-ийн засвар үйлчилгээг 500 удаа гүйцэтгэж, хэрэглээний программын талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэх программ хангамжийг шинээр боловсруулан нэвтрүүлж, одоогийн байдлаар 7795 иргэний 200,439 саналыг бүртгэн авч тайлан мэдээг өдөр бүр гаргаж холбогдох хэлтэст хүлээлгэн өгсөн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw