Чуулганы танилцуулга

96 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга “АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТОО, АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 361.1 дэх хэсэгт заасны дагуу Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг үндэслэн “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Улсын Их Хурлын тогтоол 5 заалт, 2 хавсралттай. Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийг 6 хэлтэстэйгээр, албан хаагчийн албан тушаалын цалинг нь 2383680 төгрөгөөс 1033500 төгрөг байхаар, орон тооны дээд хязгаарыг 232 албан хаагчаар тогтоолоо. Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газар холбогдох төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авч, “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 55 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 84 дүгээр тогтоол, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2017 оны 85 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсон. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Ч.Батбямба Утас: 92263299, 99197247 “Монгол Улсын ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙг хоёр, гурав дахь ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 14, 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно.” гэж заасны дагуу Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw