77 Монгол Улсын Их Хурлын 2019 оны хавðûí ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тавдугаар хуралдааныг удирдсан ба парламентын хууль тогтоох, хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах арга замуудыг хөндөж ярилцсанаас гадна Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаар иргэдтэй хамтарч ажиллах шинэлэг арга замуудын талаар хэлэлцсэн. Чуулганы үеэр төлөөлөгчид 3 хэсэгт хуваагдан “Парламентын үүрэг, оролцоо”, “Эрүүл мэнд”, “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр дугуй ширээний хэлэлцүүлэг хийсэн. Үүгээр оролцогчид Тогтвортой хөгжлийн зорилгын дээрх зорилтуудын хэрэгжилтийг сайжруулах талаар туршлагаа солилцон, төгсгөлийн баримт бичигт тусгах саналаа илэрхийлсэн. Арга хэмжээний төгсгөлд төлөөлөгчид төгсгөлийн баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичигт парламент бүр Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах өөрсдийн чадавхыг нэн даруй үнэлж, тэргүүлэх зорилго, зорилтоо тодорхойлон, дэлхийн болон үндэсний хөтөлбөрийн уялдаа холбоогоо сайтар ханган, ахиц дэвшлийг хянахад чиглэсэн оновчтой, бодит алхмуудыг хийх нь чухал болохыг онцолж, тусгасан. ОУПХноос боловсруулан гаргасан парламент өөрийгөө үнэлэх талаарх зааварчилгааг тус тусын хэл дээр хөрвүүлэн, үндэсний онцлогт тохируулан нутагшуулахыг уриалсан. Мөн парламент бүр Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд шаардагдах төсвийг батлах замаар Засгийн газарт үүрэг хүлээлгэн, хариуцлагатай ажиллах боломжоор нь хангах шаардлагатайг цохон тэмдэглэсэн. Уг арга хэмжээний хоёр дахь өдөр төлөөлөгчид Төв аймгийн Зуунмод сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд зочилж, хөдөлмөр эрхлэх, жижиг бизнес эхлүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг сурагчдад хэрхэн олгож буйтай танилцсан. Хоёр талын уулзалтуудын талаар Чуулганы үеэр Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга С.Саяалат, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол-Ираны парламентын бүлгийн дарга Н.Цэрэнбат, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын парламентын гишүүн А.Каби, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын гишүүн Ж.Д.Байдя, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Ё.Чой тэргүүтэй төлөөлөгчидтэй тус тус хоёр талын уулзалт хийв. Уулзалтын үеэр төлөөлөгчид Монгол Улс ба эдгээр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, парламент болоод гишүүд хоорондын харилцааны чухлыг санал нэгтэй онцлоод, цаашид хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх тал дээр идэвх, санаачлагатай ажиллахаар тохиролцов. 5.4.БУСАД Улсын Их Хурлын 2019 оны хаврын чуулганы үеэр парламентын дипломат харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон чухал ажил, арга хэмжээнүүд зохион байгуулагдаж хэрэгжлээ. Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Улсын Их Хурлын удирдлага, гишүүдтэй уулзсан гадаад улсын өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн дотроос Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтоныг онцлох нь зүйтэй. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочин Жон Болтоныг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Монгол Улсын гуравдагч хөрш Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw