Чуулганы танилцуулга

1 АГУУЛГА Улсын Их Хурлын даргын чуулганыг нээж хэлсэн үг...................................... Нэг. Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ....…………………………………………........... Хоёр. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа ................................. 2.1. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл ............... 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл .............................. 2.3. Дэд, түр хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ............................. Гурав. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа ................................ 3.1. Улсын Их Хурлын хууль, тогтоолын хэрэгжилт болон бусад асуудлаар хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээ ................................... 3.2. Улсын Их Хурлын гишүүнээс Засгийн газарт тавьсан асуулга, асуулт 3.3. Засгийн газрын мэдээлэл ............................................................................... 3.4. Хяналт шалгалтын үйл ажиллагааны талаарх статистик мэдээ .................. Дөрөв. Улсын Их Хурлын мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа ....................................................................... 4.1. Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа ................................................... 4.2. Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ..................................................................................... 4.3. Мэдээлэл технологи, техник ашиглалтын мэдээ. .......................................... . Тав. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа........................ 5.1. Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ ............................................................. 5.2. Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ ............................................................. Зургаа. Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд хийсэн судалгаа, шинжилгээний ажлын тойм ................................................................... 6.1. Судалгааны төвийн гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт .................... Долоо. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт .......... Хавсралт 2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад тогтоолын төсөл ............................................................... Хавсралт 3. Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хуулийн танилцуулга .................................................. Хавсралт 4. Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ......................... Улсын Их Хурлын даргын чуулганыг хааж хэлсэн үг..........................................

2 Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёдоо Улсын Их Хурлын ээлжит чуулганыг нээхээр Та бид хуран цуглаад байна. Чуулганы нээлт маань улс орны хэмжээнд улс төр, нийгмийн идэвх сэргэсэн, стратегийн орд газруудыг эзэмших болон бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, зарим аймагт өвөлжилт хүндрэлтэй байсан ч урин дулаан хавартай золгож, малчны хотонд нялх төлийн дуу цангинасан цаг үетэй давхцаж байгаагаараа онцлогтой байна. Улсын Их Хурал өнгөрсөн хугацаанд чамлалтгүй олон хууль тогтоол, бодлогын баримт бичгийг баталсан. Цаг хугацааны баримжааллаар авч үзвэл, бид энэ хаврын чуулганаар бодлогын хувьд онцлон үзэх хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, эх орны нэн тулгамдсан улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Чухал гэж үзсэн язгуур эрх ашгийн асуудлууд юуны түрүүнд Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэгдэхээр байна. Монгол Улсын Үндсэн хууль шинэчлэн батлагдсанаас хойшхи хорин жилд хөгжил дэвшил, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө бидний хийж бүтээсэн зүйл их ээ. Эдийн засаг, соёл, нийгмийн бахархам ололтууд ч дэвжин бэхэжсээр байна. Эдгээр нь хэний ч өмнө хэлэх, бахархах бодит үйл хэрэг, бидний ажил, түүний үр дүн юм. Их зүйлийг бүтээж, хийж байгаа ч, үүнээс илүү сайн сайхан амьдрал, илүү хөгжил дэвшилд хүрэхийг тэмүүлэх, төгөлдөржүүлэх нь жам ёсны бөгөөд орхигдууламгүй явдал билээ. Ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, намуудын тавьж байгаа санал, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан төслийг нэгтгэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бид энэ хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх болно. Иргэндээ үйлчилдэг, хууль дээдэлдэг, хариуцлагатай, нээлттэй төрийн тогтолцооны шинэчлэл шаардагдаж байна. Энэ шинэчлэл нь Монгол Улс парламентын засаглалтай байхаар тунхагласан Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмыг тууштай хадгалан, ард түмний төлөөллийн байгууллагын ардчилсан шинж чанарыг улам бэхжүүлэх, төрийн дээд байгууллагуудын уялдаа холбоо, харилцан хяналт, эрх мэдлийн тэнцвэрийг хангасан байхыг чухалчилна.

3 Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх, шударга ёсыг сахиулахдаа Монголчууд бид эрүүл саруулаар сэтгэж, төрт ёсоо дээдлэн, Үндсэн хуулийн хүрээнд бүх асуудлыг авч үзэж шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ үйлсэд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, иргэд нэгдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэн батлах нь та бидний нэн тулгамдсан зорилт юм. Сонгуулийн ямар тогтолцоог сонгохыг өдий болтол ярилцаж, эцсийн шийдэлд хараахан хүрээгүй байна. Энэ хуулийг гаргахад улс төрийн намууд, түүний дотор парламентад суудалтай намууд шийдвэрлэх үүрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ аль нэгэн нам, Улсын Их Хурлын гишүүн өөртөө ашигтайгаар Сонгуулийн хуулийг гаргах тухай яриа байхгүй. Чухамдаа бол сонгуулийн хууль нь сонгогчдын сонгох, сонгогдох эрхийн тухай хууль мөн. Харин сонгуульд оролцохдоо улс төрийн намууд тооцоогүй, бодитой бус мөнгөний амлалтаасаа татгалзах ёстой. Мөн сонгуулийн бохир аргаасаа салах хэрэгтэй. Сонгогчдын төр барих энэ алтан эрхээ итгэл үнэмшил төгс, сэтгэл хангалуун эдлэх боломжийг бүрдүүлсэн байх шаардлагыг хангасан тийм хуулийг бид гаргах учиртай. Монгол Улсын иргэний үндсэн эрхийн нэг бол хуулиар тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаархаас бусад асуудлаар мэдээлэл хайх, олж авах эрх мөн. Иргэд мэдээлэлтэй байж гэмээ нь төрийн хэрэгт оролцож эрхээ эдлэх боломжтой. Нөгөө талаар энэ нь төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих хамгийн зохистой хэлбэр юм. Иргэдийг мэдээлэлжүүлж, төрийн ажлыг бүхэлд нь ил тод байлгах нь хүнд суртал, дураар авирлал, авлига, сонирхлын зөрчлөөс ангид орших, бүр тодруулж хэлбэл, төрийн албан хаагчдад өөрт нь туслах ашигтай ирээдүйтэй хяналтын хэлбэр гэж үзнэ. Энэ нь шалгаж, дутагдал гаргасан хойно нь “ниргэдэг” явдлаас хавьгүй илүү удирдлагын соёлтой арга юм. Ийм болохоор хаврын чуулганаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэж шийдвэрлэх нь нэн чухал байна. Төсөв, хөрөнгийн хуваарилалт, тендэр, энэ бүхний цаана байгаа далд ажиллагаа нь авлига, албан тушаалын залилан зэрэг ноцтой гажуудлыг дагуулах боллоо. Олон улсын байгууллагын оролцоотой хийсэн судалгаанаас энэ байдал тодорхой харагдаж байна. Үүнээс үзэхэд ил тод байдал, тайлагнал, хяналт нэн чухал болох нь ойлгомжтой. Энэ л утгаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон 2010 оны Үндсэн чиглэлийн биелэлт, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хурал авч хэлэлцэх юм аа. Мөн Төсвийн тухай, Тендэрийн тухай хуулиудыг шинэчлэн батлах болно. Боловсруулалт муу, үзэл баримтлал нь тодорхой тогтож, чиглэл сайн гараагүйгээс нийгмийн салбарын холбогдолтой зарим хуулиудын талаар Улсын Их Хурал дээр гишүүд санал нэгдэхгүй байдал гарч байна. Хуулийн

4 боловсруулалт хангалтгүй байх нь үлэмж цаг зарах, үр ашиггүй ажиллах, чанаргүй хууль гаргахад хүргэдэг. Хамгийн хортой нь хүлээлт, түүнээс улбаалсан бухимдал үүсгэж байгааг онцгой анхаарах хэрэгтэй байна. Хөдөлмөр эрхлэлтийн, Иргэний эрүүл мэндийн, Эрүүл мэндийн даатгалын, Нийгмийн халамжийн хуулиуд ийм байдлаар нийгмийн хэрэгцээ шаардлагын хүлээлтэд ороод байна. Бид юуны өмнө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийг гаргах болно. Монголын нийгмийн сульдаа бол яах аргагүй ажилгүйдэл, түүнийг дагасан ядуурал. Энэ хууль гарснаар иргэд хөдөлмөрийн биржээс ажлаа олж авах боломж, зах зээл дээр өөрийн чадамжийг дээшлүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, түүний үнэлэмж бүрдэх ёстой. Манай иргэдийн элбэг хангалуун, тэгш нуруутай амьдрал өглөө ажилдаа итгэл дүүрэн явах, үдэш гэртээ сэтгэл өег харих хэмнэлд шилжих ёстой юм. Сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиглагдах болсон эдийн засгийн тэлэлт, төсвийн өсөлт, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, ард иргэдийн маань орлогоо нэмэгдүүлэх гэсэн хүсэл эрмэлзлэлийг хясан боогдуулахгүйгээр харин ч хөхиүлэн дэмжсэн төсвийн зохицуулалт, санхүүжилт, мөнгөний бодлогыг бид явуулсан. Амьжиргаанд нь илт хүрэлцэхгүй байгаа төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, ахмадуудын тэтгэвэр, эмзэг бүлгийнхний тэтгэмжийг 30 хувиар нэмж, хүн амын бараг гуравны нэгийг эзэлж байгаа ядуу зүдүү иргэддээ хорин нэгэн мянган төгрөгийг сар бүр бэлнээр олгож байгаагаас шалтгаалж инфляци өсөх юм шиг, эдийн засаг “сүйрчих” юм шиг худал цуурхаж буй үйлдлүүд эдийн засгийг царцааж “борцлох”, хөгжлийг сааруулж, монголчууд биднийг ядуу, буурай хэвээр байлгах гэсэн оролдлого мэт харагдах боллоо. Инфляци, үнийн өсөлтийн талаар бидэнд үүнээс ч илүү санаа тавих зүйл бий. 2007 оноос хойшхи хугацааны инфляцын өсөлтийн 90 гаруй хувь гурил будаа, мах, бензиний хомсдолтой холбоотой байлаа. Бүтээн байгуулалтын цар хүрээ өргөжиж байгааг харгалзан хомсдол гарч болох өнөөгийн эрсдлүүдийг тооцоход төмөр хийц, цемент, битум зэрэг зам, барилгын үйлдвэрлэлийн материалын эрэлт, нийлүүлэлтэд анхаарал тавихгүй бол үнийн өсөлт явагдаж мэдэх талтай харагдаж байна. Улсын Их Хурлын гишүүд бид сонгогчидтойгоо уулзах үед гарсан саналын дотор өндөр настан ахмадууд Хүний хөгжил сангаас бэлнээр авах мөнгөө нэмэгдүүлэх, банкин дахь тэтгэврийн зээлийн өрийг барагдуулахыг санал болгож байна. Малчид ч гэсэн банкны зээлийн өрийг төлөх хүсэлтийг олонтаа гаргажээ. Ахмадууд, малчдын амьдралаас бодитой ургуулан тавьж байгаа саналыг судлан үзэж, шийдвэрлэх нь зүйтэй байна. Алслагдсан болон говийн бүс нутагт амьдарч байгаа иргэд зардал өндөртэй, орлого хомс байгаа билээ. Ажиллаж амьдрах нөхцөл амаргүй, ажлын байр дутмагаас үүдэн хүмүүс хот суурин бараадаж байгааг буруутгах

5 аргагүй. Нөгөө талдаа хот суурины хүн амын нягтрал үлэмж нэмэгдэж, амьдралд бэрхшээл учруулж байгаа нь бидэнд тодорхой болсон зүйл ээ. Улаанбаатарын утааг багасгая гэвэл, эхний ээлжинд иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж, төв рүү тэмүүлсэн нүүдлийг зогсоох хэрэгтэй байна. Энэ бүс нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид, эмч, багш мэргэжилтэн нарт цалингийн нэмэгдэл, ажилласан хугацааны урамшуулал олгох, иргэд, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх талаар бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ үүднээс алслагдсан болон говийн бүсийн талаар эрх зүйн зохицуулалт хийх нь хойш тавих аргагүй томоохон бодлогын асуудал юм. Бид үүнийг хэдий эрт шийднэ, тэр хэмжээгээр иргэдийн ажиллаж амьдрах зөв нөхцөл хөдөө, хот гэлтгүй ижил тэгш бүрдэх боломжтой. Ийм арга хэмжээг аль эрт урьдчилан авсан бол өнөөдөр нийслэлд хэт ачаалал үүсэхгүй, экологи, хүмүүсийн эрүүл мэнд хохирох эрсдэл бага байх байсан нь ойлгомжтой. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар Тавантолгойгоос ард иргэддээ хувьцаа олгохоор шийдвэрлэлээ. Олон нийт талархан хүлээн авахтай зэрэгцээд эзэмшсэн хувьцаагаа хэрхэн өвлүүлэх, нэгж хувьцааны үнэ ямар байх, цаашдаа эргэлтэд оруулж болох эсэх, үр ашигтай байх тухайд иргэд ихээхэн сонирхож байгаад хариу өгч, сурталчилах шаардлага байна. Саяхан би Өмнөговь аймаг дахь Оюутолгой, Тавантолгой төслийн үйл ажиллагаатай танилцсан. Тэнд бүтээн байгуулалт өрнөж, үлэмж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь харагдлаа. Засгийн газар Оюутолгойн давуу эрхийн хувьцаа гаргахыг хязгаарлаж, хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулахаар гэрээнд өөрчлөлт оруулж байна. Цаашдаа Оюутолгой ордын талаар Улсын Их Хурлаас гаргасан тогтоолын хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмших хэмжээг 50 хувьд хүргэх зарчмын заалт, байгалийн баялаг ашигласны төлбөрийг өсөн нэмэгдүүлэхээр тогтоосныг стратегийн ордуудын гэрээнд тусгах ёстой гэж үзэж байна. Энэ нь бүхэлдээ Монгол орны эрх ашигтай холбоотой асуудал аа. Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж байгаа газарт хүн амын төвлөрөл үүсч, суурин газрууд хаяагаа тэлж байгаа дүр зураг бүхий хөгжлийн ирээдүй төрхөө олж байна. Шинэ нөхцөл байдалтай харьцуулахад хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээ, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, байгаль хамгаалал, дэд бүтэц хоцрох болсон нь Даланзадгад, Тавантолгой, Оюутолгойн хөгжлийн бүсэд нэн даруй судлан шийдэх тулгамдсан асуудал болж байна. Ийнхүү Улсын Их Хурал, Засгийн газрын өмнө бодлогын болон эрх зүйн хувьд шийдвэрлэх шаардлагатай олон томоохон ажил шил шилээ даран хүлээж байна. Улсын Их Хурлын гишүүд бид бүхэн хариуцлага,

6 сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ өндөр ухамсарлаж, илүү бүтээлч идэвхтэй, үр дүнтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.

7 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2011 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар нийт 39 хууль, Улсын Их Хурлын 25 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль-9 2. Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль-21 3. Гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль-8 4. Хууль, хуулийн хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль-1 5. Улсын Их Хурлын тогтоол–25 байна. Энэ удаагийн хаврын ээлжит чуулганаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Эрүүл мэндийн тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг Монгол Улсын хуулиуд, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай”, “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай”, “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан гаргав. Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн найруулснаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрх зүйн таатай, орчин бүрдэж, эрүүл мэндийн салбарт ногдох улсын төсвийн хуваарилалт болон нийгмийн халамжийн сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ сайжирч, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмэр оруулах юм. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх, улмаар эцсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг батлан гаргалаа. Хуульд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжаалах чиг үүрэгтэй бирж байгуулах, биржийн арилжаанд оролцогчдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зөвлөлтэй байх, биржийн арилжаанд оролцогчдод урамшуулал олгож байх, гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүн биржийн арилжаанд оролцох бол байнгын

8 гишүүн оролцогчоор зуучлуулан оролцох, бараа, түүхий эдийг экспортод гаргах, мөн төсвийн хөрөнгөөр бараа худалдан авах бол заавал биржээр арилжаалсан байх зэрэг зохицуулалтыг тусгасан. Хуулийг 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх ба энэ хугацаанд бараа, түүхий эдийг бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, худалдах бүхий л үйл ажиллагааг зохицуулсан журìûã батлах юм. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад болон гадаадад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа болон суралцаж төгссөн Монгол Улсын иргэн, түүнчлэн гадаад орноос Монгол Улсад суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, дээд боловсролын сургалтын байгууллагыг санхүүжүүлэх, энэ ажлыг эрхлэх, зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага, дээд боловсролыг санхүүжилт, хөрөнгө оруулалтаар дэмжих, байгууллага, иргэдээс суралцагчдад үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, хэм хэмжээг тодорхойллоо. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгод нийцсэн бөгөөд хууль батлагдсанаар төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангах эрх зүйн орчин бүрдэх юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны бодлого, хяналтын асуудал төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хэвээр үлдэх, харин улсын хэмжээнд хэрэгжих томоохон төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг төвлөрүүлэн зохион байгуулах, түүнчлэн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зарчмын өөрчлөлт орлоо. Төрийн захиргааны байгууллагуудын өөрийн хэрэгцээний болон орон нутагт зохион байгуулж буй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанаас бусад Улсын болон бүс нутгийн чанартай эрчим хүч, авто зам, мэдээлэл, харилцаа холбоо, нарийн төвөгтэй цогцолбор бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг Засгийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжлийн байгууллага төвлөрүүлэн зохион байгуулахаар болов. Төрийн захиргааны төв болон бусад байгууллагад төвлөрсөн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, төвлөрлийг сааруулах

9 зайлшгүй шаардлагатай гэж үзэн орон нутгийн эрх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр тухайн орон нутагт хэрэгжих бүх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг ямар нэгэн төсөвт өртөг хамаарахгүйгээр тухайн орон нутгийн засаг захиргааны нэгж дангаараа хэрэгжүүлэх шинэ зохицуулалтыг бий болгон баталлаа. Худалдан авах ажиллагаанд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцлагын тогтолцоо, механизмыг оновчтой хэлбэрээр тогтоох, тэдэнд хүлээлгэх захиргааны хариуцлагын хэмжээг нэмэгдүүлж, худалдан авах ажиллагаанд оролцогч албан тушаалтан ялангуяа захиалагчийн ерөнхий менежер, гүйцэтгэх захирал, үнэлгээний хорооны гишүүнийг төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авч байхаар тусгасан байна. Улсын Их Хурлаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргалаа. 2010 онд шинэчилсэн найруулгаар батлан гаргасан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим заалт амьдралд хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, хураамжийн хэмжээг бодитой бус тогтоосон талаар олон нийтийн зүгээс гарсан санал шүүмжлэлд Улсын Их Хурал нухацтай хандаж, амьдралд нийцэхгүй байгаа хуулийн зүйл, заалтыг өөрчлөх, боловсронгуй болгох асуудлыг шуурхай шийдвэрлэж, улмаар бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах, тэмдэгтийн хураамж ногдуулах үндэслэлийг сайжруулах, бодитой байхад чиглэгдсэн, түүнчлэн тэмдэгтийн хураамж тогтоох эрх мэдлийг Засгийн газар, орон нутагт шилжүүлсэн зарчмын өөрчлөлтийг тусган, шийдвэрлэсэнд энэ хуулийн ач холбогдол оршиж байна. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 5.2.15-д “Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тагнуулын байгууллагын чиг үүргийг тодотгох, төрийн тусгай алба мэргэшсэн, тогтвортой ажиллах зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар тагнуулын байгууллагын бүрэн эрхэд холбогдох зарим эрх, үүргийг нэмж, тусган, тагнуулын байгууллагын удирдлагыг тогтвортой мэргэшсэн, улс төрөөс ангид байх нөхцөлийг хангах үүднээс дарга, дэд даргад тавигдах шалгуурыг тодорхой болгож, тэднийг Ерөнхий сайд 6 жилийн хугацаагаар томилдог байхаар тусгав. Мөн тагнуулын байгууллагын удирдлага хүсэлт тавьсан бол прокурорын зөвшөөрлөөр банкны нууц мэдээллийг шалгах

10 эрхийг нээсэн байна. Түүнчлэн Терроризмтой тэмцэхтэй холбогдсон гэмт хэргийг тагнуулын байгууллага шалгахаар болсноос гадна тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулах эрхтэй байхаар хуульчиллаа. “Бэлэн бус мөнгөний гүйлгээ” гэсэн нэр томъёог тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн албаны даргыг томилохдоо терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөлийн даргатай зөвшилцөж байх, мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч, Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөлийн даргатай зөвшилцөн батлахаар нэмэлт орууллаа. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт, хадгалалтын үйл ажиллагааны зохицуулалт илүү боловсронгуй болж, эдгээр бодисын эргэлтэд тавих хяналт сайжирч, уг хуулийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдахтай холбоотой зөрчил арилна гэж үзлээ. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Үндсэн чиглэлийн төсөлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байгаа үзүүлэлтүүдийг сайжруулах замаар Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг голлон тусгалаа. Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлагдсанаар гамшгийн улмаас учрах хор хохирол, түүнийг даван туулах, гамшгийн талаарх мэдээ мэдээллийг ард иргэдэд түргэн шуурхай түгээж, болзошгүй байгалийн аюулыг эртнээс сэрэмжлүүлэх, гамшгийн үед авах зохион байгууллалтын олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх, мэргэжлийн хүний нөөц, аврах ажлын багаж, техник хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх боломжтой болж байна. “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, ноосоо үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгоход

11 зориулан нийт 300 /гурван зуун/ тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргахыг Засгийн газарт зөвшөөрч, тогтоол батлагдсантай холбогдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанкинд даалгасан. Энэ тогтоол батлагдсанаар Монгол Улс гадаадад малын гаралтай түүхий эд экспортлох биш, харин түүгээр хийсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн экспортлох, малчдын амьжиргаанд сайнаар нөлөөлөх, дотооддоо шинээр ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашлаад улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Их Хурлаас анх удаа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлан гаргалаа. Энэхүү тогтоолд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2009 оны 79 дүгээр тогтоолын биелэлтийг хангах, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулан 2011 оны 7 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Үндсэн чиглэлийн биелэлтийг үйл ажиллагааны хэрэгжилтээр дүгнэх, Үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусгаж байх, тэргүүлэх зорилтыг зөв эрэмбэлэх, нэг жилд багтаан хэрэгжүүлэх боломжгүй зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үе шаттайгаар төлөвлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан болно. Монгол Улсын Засгийн газраас “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор дотооддоо тарьж, ургуулан өөрсдийн хэрэгцээг хангах бүрэн боломжтой зарим хүнсний ногооны албан татварын хувь хэмжээг улирал харгалзахгүй тогтмол 15 хувь байхаар, гурилын албан татварын хувь хэмжээг нэр бүхий боомтуудаар импортлосон бол 7 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1 хүртэл 15 хувь байхаар, 4 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 1 хүртэл 5 хувь байхаар, бусад боомтоор импортлосон бол жилийн турш 15 хувь байхаар тогтоолоо. Тогтоол батлагдсанаар газар тариалангийн дотоодын үйлдвэрлэгчдийн санхүүгийн чадавхи сайжирч, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт нь нэмэгдсэнээр, ажлын байр нэмэгдэж улсын төсвийн орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн эх орны хөрсөнд тарьж, ургуулсан хүнсний ногоо, дотоодод үйлдвэрлэсэн гурил хэрэглэснээр иргэдийн хүнсний аюулгүй байдлын баталгаа тодорхой хэмжээгээр сайжрах ач холбогдолтой. “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг

12 бүрдүүлэх зорилгоор нийт 127,443.4 сая /нэг зуун хорин долоон тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая дөрвөн зуун мянга/ хүртэлх төгрөгийн үнэт цаасыг 2011 оны төсвийн жилд тус тус гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрлөө. Тогтоол батлагдсанаар үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхөөс гадна төсвийн зардал, санхүүжилтийг цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэх, төрийн албан хаагчид болон иргэдийн нийгмийн баталгааг хангах, Монгол Улсын санхүүгийн зах зээл дэх орон сууцны зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах, барилгын салбарт дэмжлэг болох зэрэг олон талын ач холбогдолтой юм. Байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүрээлэн буй орчноо цэвэр ариун байлгах, зохистой ашиглах зэргээр байгаль орчныг хамгаалах ажлыг өргөн цар хүрээтэй явуулж байгаагийн нэг өвөрмөц хэлбэр нь газар нутгаа дархлан хамгаалах явдал юм. Аливаа орны байгаль хамгаалах төрийн бодлогын цөмд нь тусгай хамгаалалтад авсан газар нутгийн асуудал орж, дэлхий нийтийн хэмжээнд улс орны байгаль, соёлын өвийг хадгалан хамгаалах хамгийн зохистой хэлбэрт тооцогдож байна.Иймд газар нутгийг дархлан хамгаалах нь байгаль хамгааллын оновчтой хувилбар мөн бөгөөд дэлхийн улс орнууд нутаг дэвсгэрийнхээ тодорхой хувийг тусгай хамгаалалтад авсаар байна. Иймд экологийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан менежмент бүхий тогтолцоог бэхжүүлэх, экологийн эмзэг орчин бүхий унаган байгалаа хамгаалах, байгаль орчны тэнцлийг хангах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газрын нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭЛТЭС

13 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулган 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 69 өдөр үргэлжилж, энэ хугацаанд 42 удаа нэгдсэн хуралдаан болов. Чуулганы нэгдсэн хуралдааныг сараар авч үзвэл: -04 дүгээр сард 9 удаа 33 цаг 18 минут -05 дугаар сард 8 удаа 42 цаг 25 минут -06 дугаар сард 9 удаа 35 цаг 40 минут -07 дугаар сард 1 удаа 4 цаг 48 минут хуралдсан байна. Чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанаар 93 асуудлыг 116 цаг 11 минут хэлэлцэж, зохих шийдвэр гаргасан байна. Нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Х.Баттулга, С.Баярцогт, С.Бямбацогт, Л.Гансүх, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Д.Очирбат, Д.Оюунхорол, Ц.Сэдванчиг, Ч.Хүрэлбаатар, З.Энхболд, М.Энхболд, С.Эрдэнэ нар өөрсдийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар илтгэл тавьжээ. Хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг 36 гишүүн давхардсан тоогоор 74 удаа танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн төсөл санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд хандаж 1041 асуулт тавьж, хариулт авчээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба /84/, Д.Ганхуяг /49/, Д.Тэрбишдагва /41/, Ц.Даваасүрэн /37/, С.Бямбацогт /36/, Ц.Сэдванчиг /34/, З.Энхболд /34/, Г.Баярсайхан /33/, Р.Раш /33/, Ц.Батбаяр /32/ нар хамгийн олон асуулт тавьж, хариулт авсан байна. 2011 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор 204 удаа 615 минут буюу 10 цаг 25 минут үг хэлсэн байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба /48/, Р.Гончигдорж /40/, Ц.Баярсайхан /29/, Л.Гүндалай /29/, Д.Оюунхорол /24/, С.Бямбацогт /20/, Д.Ганхуяг /20/, Ц.Мөнх-Оргил /20/, Н.Батбаяр /19/, Г.Баярсайхан /19/ нар хамгийн олон минут үг хэлжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw