Чуулганы танилцуулга

24 3. Байнгын хорооноос “Сонгуулийн эрх зүйн хариуцлага” сэдэвт ажил хэргийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Хууль зүй, дотоод хэргийн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн Шүүх, Захиргааны хэргийн шүүх, Улсын Мөрдөн байцаах газар, Нийслэлийн цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МОНРТ, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, Mонголбанкны төлөөлөл зэрэг 80 гаруй хүн оролцлоо. 4.“Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль-жендэрийн тэгш эрх” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимтай хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо”, “Сонгуулийн тогтолцооны шинэтгэлэмэгтэйчүүдийн оролцоо”, “Сонгуулийн санхүүжилтээр эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь”,“Нэр дэвшигчийн жагсаалтанд эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийг тэгш байрлуулах нь” зэрэг илтгэлүүд тавигдаж, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт зөвлөмж хүргүүлэв. 5.“Монгол Улсын сонгуулийн зураглал” цахим хуудасны нээлтийн танилцуулгыг зохион байгуулж, Улсын Их Хурлын гишүүд, Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнууд, улс төрийн намын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Тав. Төсвийн байнгын хороо Төсвийн байнгын хороо 13 удаа хуралдаж 31 асуудал хэлэлцсэнээс хуулийн төсөл 13, тогтоолын төсөл 15, хяналт шалгалтын ажил 2, тайлан, мэдээлэл 2-ыг хэлэлцүүлсэн байна. Дээр дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдэд нийт 26 санал, дүгнэлт, 2 танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Байнгын хороо тайлангийн хугацаанд 7 тогтоол гаргасан байна. Ажлын хэсгийн хуралдаан 12 удаа хуралдав. Улсын Их Хурлын вэб сайтад 84 мэдээлэл бэлтгэн нийтэд мэдээлж, 2 удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Байнгын хороонд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос 49 албан бичиг хүлээн авч хугацаанд нь хариу өгсөнөөс гадна 31 албан бичиг явуулжээ. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тус тусдаа өргөн мэдүүлсэн 2 хуулийн төслийг нэг төсөл болгон хэлэлцүүлж батлуулав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw