Чуулганы танилцуулга

106 ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурал 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж баталсан. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хурдцыг дагаад Засгийн газрын худалдан авах ажиллагааны цар хүрээ жил тутам нэмэгдэж байгаа нь энэ харилцааг улам боловсронгуй болгох шаардлагыг нөхцөлдүүлж байна. Түүнчлэн үндэсний хөгжлийн стратеги, зорилтуудыг хангахад чиглэгдсэн дэд бүтцийн болон нийгмийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд худалдан авах ажиллагааны зөв тогтолцоо чухал юм. Хуульд худалдан авах ажиллагааны бодлого, хяналтын асуудал төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хэвээр үлдэн, харин улсын хэмжээнд хэрэгжих томоохон төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг төвлөрүүлэн зохион байгуулах, түүнчлэн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт орсныг тэмдэглэх байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулсныг багцлан авч үзвэл: 1. Төрийн захиргааны байгууллагуудын өөрийн хэрэгцээний болон орон нутагт зохион байгуулж буй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанаас бусад Улсын болон бүс нутгийн чанартай эрчим хүч, авто зам, мэдээлэл, харилцаа холбоо, нарийн төвөгтэй цогцолбор бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг Засгийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжлийн байгууллага төвлөрүүлэн зохион байгуулахаар боллоо. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь хуулиар эрх олгогдсон худалдан авах ажиллагааг зохион байгуулах, ерөнхий гэрээ байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх, агентлаг нь орон нутагт нэгжтэй байх, агентлаг, нэгжийн дарга нь тусгай шаардлага хангасан байх, түүнийг томилох, чөлөөлөх, Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын чиг үүрэг зэрэг зохицуулалтыг хуульд нэмж тусгасан. Түүнчлэн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь өөрийн гүйцэтгэх ажлын тодорхой хэсгийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нийт зарлах тендерийн 20-иос доошгүй хувийг цахим худалдан авалтын хэлбэрээр зохион байгуулах шинэлэг зохицуулалт хуульд тусгалаа олсон. Засгийн газар нь улсын болон бүс нутгийн чанартай төсөл, арга хэмжээний жагсаалтыг улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор батлах бөгөөд захиалагч байгууллага тухайн жилийн улсын төсөв батлагдсан даруй

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw