115 МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2010 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоол гаргахаар заасан билээ. Үүний дагуу Улсын Их Хурлаас анх удаа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 34 тоот тогтоолыг 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлан гаргалаа. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 79 дүгээр тогтоолын биелэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/Үндсэн чиглэлд тусгагдаад дутуу хэрэгжсэн 305, хэрэгжээгүй 16 зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч, энэ талаараа 2011 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах; 2/улс орны хөгжлийн бодлогын урт, дунд, богино хугацааны баримт бичгийг төлөвлөх, боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиглэлээрх эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулж, холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналын хамт 2011 оны 07 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 3/Үндсэн чиглэлийн биелэлтийг үйл ажиллагааны хэрэгжилтээр дүгнэж, тайлагнаж байгаа журам, аргачлалыг өөрчилж, бодит үр дүнд суурилсан журам, аргачлалд шилжих, Үндсэн чиглэлийн явц байдалд тавих дотоодын байнгын хяналтыг сайжруулж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх Засгийн газрын байгууллагуудын чадавхийг сайжруулах арга хэмжээ авах; 4/Үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусгах, тэргүүлэх зорилтыг зөв эрэмбэлэх, нэг жилд багтаан хэрэгжүүлэх боломжгүй зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үе шаттайгаар төлөвлөх.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw