Чуулганы танилцуулга

62 ТАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА 5.1.Гадаадад 1. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Су.Батболд нар 2011 оны 2 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Сингапур Улсад хийсэн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж айлчлав. 2. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Д.Дамба-Очир нар 2011 оны 2 дугаар сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Австрали Улсад хийсэн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж айлчлав. 3. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Бразилийн парламентын бүлгийн дарга Ш.Сайхансамбуу нар 2011 оны 2 дугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Бразил Улсад танилцах айлчлал хийв. 4. Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын гишүүн З.Алтай, С.Бямбацогт, Л.Гантөмөр, Р.Раш нар Дэлхийн банкны шугамаар 2011 оны 03 дугаар сарын 01-нээс 11-ний өдрүүдэд Канад, АНУд уул уурхайн эрх зүйн орчин, санхүүжилтийн үндсэн зарчим, уурхайн төлөвлөлт, хаалт болон нөхөн сэргээлтийн туршлагатай танилцан дугуй ширээний уулзалтад оролцож, Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Жеймс Адамс болон АНУ-ын Геологийн алба, Хууль зүйн яаманд ажлын айлчлал хийв. 5. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Хуульчийн тухай хуулийн төслүүдийн судалгааны ажлаар 2011 оны 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 4-ний өдрүүдэд АНУ-д ажиллалаа. 6. Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 3 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ц.Батбаяр, Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ нар орж айлчлав. 7. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж, Д.Загджав, Ч.Улаан, Ц.Сэдванчиг нар Дэлхийн банкны шугамаар 2011 оны 3 дугаар сарын 15наас 31-ний өдрүүдэд АНУ, Панам Улсад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай танилцлаа. 8. Улсын Их Хурлын дэд дарга Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Э.Мөнх-Очир нар 2011 оны 3 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж айлчлав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw