14 Тайлангийн хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд “Бизнесийн орчны шинэчлэлийн жилийн үйл ажиллагааны үр дүн”, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, түүний хэрэгжилтийн тухай”, “Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын бодлого, чиглэл”, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Хүний хөгжил сангийн тухай хуулийн хэрэгжилт”-ийн талаарх мэдээллийг тус тус хийж, Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн болно. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ц.Шинэбаяр, Су.Батболд, Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү, Д.Энхбат нарын тавьсан асуулгад Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар хариулж, тайлбар өгсөн байна. Тус алба нь Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганы 42 удаагийн нэгдсэн хуралдааны явцад 293 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 2033 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг соронзон бичлэгээс буулган хэвлэж, 2868 хуудас холбогдох баримт бичгийн хамт нийт 5194 хуудас материалыг заавар журмын дагуу архивт хүлээлгэн өгсөн. ЧУУЛГАН, БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБА
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw