58 4.2. Иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт Энэ хугацаанд Улсын Их Хурал болон түүний Тамгын газарт давхардсан тоогоор 5161 иргэд, сонгогчдоос 2911 хуудас бүхий 960 захидал ирүүлсэн байна. Үүнээс 99 буюу 10,0 хувь нь санал, 854 буюу 88,0 хувь нь хүсэлт, 6 гомдол, 1 шаардлага бүхий захидал байна. Дээрх захидлын 701 буюу 73,0 хувийг биечлэн шийдвэрлэж, 145 буюу 15,0 хувийг судлан шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, 12,0 хувь буюу 114 захидал судалж шийдвэрлэх шатандаа байна. Иргэд сонгогчдоос ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг түүнд хөндсөн асуудал болон агуулгаар нь ангилбал: 1.Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурал болон Засгийн газрын үйл ажиллагаа болон бусад асуудалтай холбогдсон санал 13, хүсэлт 11, шаардлага 1; 2.Үндсэн хуулийн цэц, Төрийн албатай холбогдсон асуудлаар хүсэлт 1; 3.Улс төрийн хилс хэргийг цагаатгах, нөхөх олговор олгохтой холбогдсон асуудлаар хүсэлт 9; 4.Дэд бүтэц буюу түлш эрчим хүч, барилга орон сууц, хот байгуулалт, газар зохион байгуулалттай холбогдсон асуудлаар санал 6, хүсэлт 55; 5.Нийгмийн халамж, нийгмийн даатгал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон бусад асуудлаар хүсэлт 62, санал 2, гомдол 5; 6.Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар хүсэлт 8; 7.Шүүх байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, прокурор, цагдаа мөрдөн байцаах болон бусад асуудлаар санал 73 хүсэлт 62; 8.Байгаль орчин, газрын тухай хууль болон бусад асуудлаар хүсэлт 4; 9.Боловсрол, соёл, шинжлэх ухаантай холбогдсон асуудлаар хүсэлт 4; 10.Мал аж ахуй, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар хүсэлт 3; 11.Иргэний хувийн асуудлаар нийт 641 захидал /гомдол 1, санал 5, хүсэлт 635/ ирсэн байна. Yүнээс сургууль, курст суралцах, сургалтын төлбөртэй холбогдсон 37, орон сууц, гэр олгохыг хүссэн 170, ажлын байртай холбогдсон 72, эмчлүүлэхэд санхүүгийн тусламж хүссэн 64, эд материал, мөнгөн тусламж хүссэн 116, Улсын Их Хурлын гишүүдтэй уулзах, зөвлөгөө авах асуудлаар 27, шагнал урамшуулалтай холбогдсон асуудлаар 28, гэмт хэрэг, сахилга дэг журамтай холбогдсон асуудлаар12, бусад асуудлаар 1 гомдол, 5 санал, 109 хүсэлт бүхий захидал тус тус ирүүлсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw