Чуулганы танилцуулга

19 Ц.Сэдванчигаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх асуулга", Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганхуяг нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга"-ын хариуг тус тус чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон байна. 3. Хууль сурталчлах үйл ажиллагааны талаар 1. Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд Төв, Архангай аймгуудад Газрын тухай багц хуулиар нээлттэй хэлэлцүүлэг хийж иргэд, албан хаагчдын саналыг авлаа. 2. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооны нээлттэй сонсгол зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцов. 3. Улсын Их Хурлын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр, Су.Батболд, Ц.Сэдванчиг нар 5 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг суманд Туул голын бохирдлын асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож энэ асуудлаар цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж, ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулав. Гурав. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Тус Байнгын хороо нь 14 удаа хуралдаж, давхардсан тоогоор 22 асуудал хэлэлцэн, 14 санал, дүгнэлт, 5 танилцуулга гаргасан ба Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгүүд 18 удаа хуралдсан байна. Тус Байнгын хороонд хандаж байгууллага, иргэдээс нийт 35 өргөдөл, 141 албан бичиг ирсэний хариуг өгч шийдвэрлэсэн байна. Байнгын хорооноос нийт 4 тогтоол гаргажээ. 1. Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Байнгын хороо 7 хуулийн төсөл, 1 тогтоолын төсөл хэлэлцсэнээс 5 хууль, 1 Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Үүнд: 1. Эрүүл мэндийн тухай хууль; 2. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль; 3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw