26 Зургаа. Хууль зүйн байнгын хороо Тус Байнгын хороо нийт 15 удаа хуралдаж нийт 45 асуудал хэлэлцсэнээс 38 хууль, 4 Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, бусад асуудал 1-ийг тус тус хэлэлцэж, үүнээс нийт 7 хуулийн төсөл, 3 Улсын Их Хурлын тогтоол, бусад асуудал 1-ийг батлуулсан. Байнгын хорооны санал, дүгнэлт 20, ажлын хэсгийн танилцуулга 6, судалгаа лавлагааг 28-ыг бэлтгэн Ажлын хэсэг, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлсэн байна. Байнгын хорооны 9 ажлын хэсэг нийт 43 удаа, Хүний эрхийн дэд хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 1 удаа тус тус хуралдсан. Мөн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 10 дахь илтгэлийг хэлэлцсэн тухай Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг баталж, холбогдох чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар болон Хүний эрхийн Үндэсний Комисст даалгасан. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бие даан, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл болон дагалдах 9 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай багц хуулиудын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж Хууль зүйн байнгын хороо үзлээ. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Хууль зүйн байнгын хорооны 2011 оны 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомт, Оюутолгой компани, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw