Чуулганы танилцуулга

91 нийт 329 суманд мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг зуучилж борлуулах хоршоодын тогтолцоо бүрдэх боломжтой болох юм. Малчид сайн дураараа нэгдэн хоршооны хэлбэрт орж ажиллан биржийн арилжаанд оролцсоноороо биржээр арилжих бараа, түүхий эдийн тоо хэмжээгээ өсгөж, улмаар үнэд хүргэх, нэмэгдсэн өртөг шингээн ялгаж бэлтгэсэн зардалаа шингээн борлуулж орлогоо өсгөх өргөн боломж бий болох юм. 2.Хөдөө аж ахуйн салбараа дагаж, түүнийхээ ашиг шимийг хүртэн амьдарч, ажиллаж байгаа малчин, тариаланчид цаашид дангаараа бус хоршиж өнөөгийн зах зээл дээр гарах зайлшгүй шаардлага тулгараад байгааг ухаарч хоршоонд нэгдсэнээр түүхий эдээ хамгийн өндөр үнээр борлуулах бололцоотой болж байна. Жишээ нь: Малчин хүн гэртээ сууж байгаад бирж дээр өөрийнх нь түүхий эд бүтээгдэхүүн ямар үнээр хаана, хэнд зарагдаж байгааг интернет, гар утас, телевизээс мэдэх бололцоотой болохоос гадна дараа жилийн бэлтгэх бараа, түүхий эдээ арилжих ирээдүйн арилжааны хэлцэл арилжих бололцоотой болох юм. 3.Биржийн арилжааг тогтвортой явуулах, оролцогчдын идэвхийг дээшлүүлэх зорилгоор бирж дээрээс худалдан авсан тухай боловсруулах үйлдвэрийн тодорхойлолтыг үндэслэн зөвхөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршооны гишүүн, газар тариалан эрхлэгчдэд урамшуулал олгож байхаар хуульд тусгалаа. Энэ нь биржийн арилжаанд оролцогч хоршоод, тэдгээрийн гишүүдийг дэмжих замаар биржийн үйл ажиллагааг тогтмолжуулах нь хөдөөгийн малчид нэгдсэн нэг зохион байгуулалтад орж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдээ бэлтгэх, зарж борлуулах арга ажиллагаанд суралцаж бараа, түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бий болгох юм. 4.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан түүхий эдийг бэлтгэх, хадгалах, тээвэрлэх стандартуудыг шүүн хянаж, зарим стандартуудыг шинэчлэх болон шаардлагатай бүх стандартуудыг сурталчлан таниулж, ач холбогдолыг нь зааж өгөх замаар заавал мөрдүүлэх юм. Жишээ нь: Хонио яаж эрүүлжүүлэх, яаж бүртгэлжүүлэх, ноосоо хяргах, бэлтгэх, хадгалах, баглах, тээвэрлэхэд наад захын анхаарах шаардлагатай мэдээлэл, сургалтуудыг хүртээж хоршоонд нийлүүлэх, бирж дээр арилжаалах хүртэлх бүхий л процессийг нарийвчлан тусгасан журмыг бараа, түүхий эдийн нэр төрөл бүрээр боловсруулж мөрдүүлнэ. 5.Манай улсад түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах том үйлдвэрүүд голдуу хотод төвлөрсөн ч биржийн арилжаанаас түүхий эдээ худалдан авах захиалга өгөхөд нөгөө талд нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршоо нь орон нутгаасаа цахим хэлбэрээр биржийн арилжаанд орж болохоор хуульд тусгагдсан нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хэмнэлттэй болсоноороо ач холбогдолтой болсон байна. 6.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд биржийн арилжаанд оролцогчдын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах үүрэг бүхий биржийн зохицуулах зөвлөлтэй байхаар тусгасан. Биржийн зохицуулах

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw