63 9. Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяр, Х.Баделхан, Э.Бат-Үүл, Ц.Даваасүрэн, Ч.Улаан Ө.Энхтүвшин нар 2011 оны 4 дүгээр сарын 10-наас 17-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас зохион байгуулсан Төсвийн процессийг сайжруулах, орон нутгийн төсвийн төвлөрлийг сааруулж, эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудлаар Польш Улс, Эстони Улс, Словени Улсад туршлага судлах танилцах аялалд оролцлоо. 10. Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх Хорооны дэд дарга Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар 2011 оны 4 дүгээр сарын 13-наас 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Панам Улсын Панама хотноо зохиогдсон Олон Улсын Парламентын Холбооны 124-р чуулганд оролцов. 11. Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал 2011 оны 5 дугаар сарын 30наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн Төрийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж айлчиллаа. 12. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Ч.Сайханбилэг 2011 оны 6 дугаар сарын 12-ноос 19-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж айлчлав. 13. Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр, Х.Наранхүү, С.Оюун нар 2011 оны 6 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж айлчиллаа. 14. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн 2011 оны 6 дугаар сарын 26наас 29-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Украйн Улсад хийсэн Төрийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж айлчиллаа. 15. Улсын Их Хурлын гишүүн, УЛСЫН ИХ ХУРАЛ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Д.Арвин, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүн Б.Батбаяр нар 2011 оны 6 дугаар сарын 30-наас 7 сарын 5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Буриад Улс ОХУ-д нэгдэн орсны 350 жилийн ойн хүрээнд зохиогдсон “Байгалийн бүс нутгийн хөгжлийн хэтийн төлөв ба хөгжлийн онцлог” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцов. 5.2.Дотоодод 1.Бүгд Найрамдах Унгар Улсын Улсын Хурлын дэд дарга Др.Үйхейи Иштван тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 4 дүгээр сарын 13-наас 16-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw