Чуулганы танилцуулга

55 ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ YЙЛ АЖИЛЛАГАА 4.1. Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын чуулган, байнгын хороодын хуралдаан, Улсын Их Хурлын даргын гадаад, дотоодод хийсэн албан ёсны айлчлал, Улсын Их Хурлын урилгаар манай оронд айлчилсан гадаадын парламентын төлөөлөгчдийн айлчлал, Улсын Их Хурлын гишүүдийн хөдөө, орон нутагт ажилласан болон Тамгын газрын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар нийт 250 гаруй мэдээ, мэдээлэл бэлтгэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлав. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомж, цаг үеийн асуудлаар хийсэн 20 гаруй хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийнхнийг өргөн оролцуулж сурталчилсан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Э.Мөнх-Очир, Ц.Сэдванчиг, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Ж.Сүхбаатар, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдсан талаар Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Э.Бат-Үүл, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Энхбат, Х.Тэмүүжин, З.Алтай, Ц.Сэдванчиг, Хэвлэл мэдээлэлд гарсан зарим асуудлын талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Улсын Их Хурлын тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан талаар Улсын Их Хурлын гишүүн Э. Бат-Үүл, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат нар хэвлэлийн бага хурал хийжээ. Мөн Улсын Их Хурлын 2010 оны намрын чуулганаар хийсэн ажлын талаар Улсын Их Хурлын 6 Байнгын хорооноос зохион байгуулсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа. Тайлангийн хугацаанд Хэлтсийн дэргэд Хууль сурталчлах алба байгуулж мэдээлэл бэлтгэн боловсруулах техник, тоног төхөөрөмж суурилуулан үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. Шинээр батлагдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслийн талаар төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдийн ярилцлага, тайлбар, тодруулга бүхий нэвтрүүлэг бэлтгэн 25-р суваг телевиз, UBS, B телевиз, NTV телевизүүдээр нэвтрүүлгээ цацах гэрээ байгуулан ажиллаж, чуулган, байнгын хороодын хуралдааны дүрс бичлэгийг News.mn, VIP 76, Open.parliament.mn сайтад давхар байршуулж байна. Эрүүл мэндийн тухай, Хөдөө аж ахуйн биржийн тухай, Засгийн газрын бондын асуудлаар, Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Тендэрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хүний хөгжил сангийн тухай, Сонирхлын зөрчлийн тухай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw