Чуулганы танилцуулга

137 тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай зэрэг бие даасан хуулиуд, төрийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай, концессын тухай, эрүүгийн болон захиргааны байцаан шийтгэх хуулиуд болон татвар, хураамж, аж ахуйн нэгжийн бүртгэл, зөвшөөрөл зэрэгтэй холбогдсон нийт 19 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, 20 гаруй тогтоол хэлэлцэн баталж, олон улсын 8 гэрээ хэлэлцээрийг соёрхон батламжлав. Бидний хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын биелэлт 81,2 хувийн биелэлттэй байна. Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Энэ он бол их ойнуудын жил. Хүннү гүрний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тэмдэглэх болно. Олон аймаг, сум, байгууллагууд ч ойгоо тэмдэглэж байна. Монголын ард түмэн аливаа ой, баяр ёслолыг бүтээлч хөдөлмөр, ажлын амжилтаар тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. Энэ уламжлалыг бид бататгах хэрэгтэй байна. Манай зарим байгууллага, тэдгээрийн удирдлага баяр ёслол тэмдэглэхийг өдөөн дөгөөж, хэт хавтгайрсан наадам цэнгээн зохион байгуулж, үргүй зардал гаргах, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулдаг явдлыг цаашид зогсоох ёстой. Харин уламжлалт спорт, урлаг соёлын арга хэмжээгээр хүн арддаа үйлчлэх нь нэн чухал. Эрхэм сонгогчид оо, ард иргэд ээ, хүндэт наадамчид аа! Түүхт ойнууд болон Их баяр наадмын мэндчилгээг Улсын Их Хурлын гишүүдийнхээ өмнөөс болон хувиасаа Та бүхэнд дэвшүүлж, сайн сайхныг билэгдэн ерөөж байна. Эрхэм гишүүд ээ, Хаврын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw